МОНГОЛ УЛСЫН ПАРЛAMEHT-V 2012-2016 Бат-Үүл Монгол Улсын баатар, Улсын Бага Хурлын гишүүн Г.Лхагважав, Улсын Их Хурлын гишүүн Р.Раш, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Б.Чимид нар Хөдөлмөрийн баатар цол хүртэж, 59 хүн гавьяат цол хүртжээ. Парламентын гадаад харилцаа тасралтгүй өргөжиж, өнгөрсөн хугацаанд 40 гаруй орны парламенттай хамтран ажиллаж Монгол Улсын парламентын спикер давхардсан тоогоор 67 оронд айлчилж, 73 орны парламентын спикер Монгол Улсад айлчилсан байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н. А.Назарбаев, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, БНХАУ-ын дарга Ху Жинтао, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 11 орны төрийн тэргүүн, төлөөлөгчид үг хэлсэн байна. Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Бяраагийн Чимид, Н.Ринчиндорж, Л.Цог, Б.Энэбиш, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар нарын 9 хүн томилогдож, Тамгын газарт давхардсан тоогоор 920 орчим хүн ажиллаж хууль тогтоолыг хэлэлцүүлэх, хуралдааныг зохион байгуулах, судалгаа шинжилгээ, мониторинг хийх зэрэг нөр их ажлыг гүйцэтгэж ирлээ. Тамгын газраас парламентын үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй, ил тод байлгах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн 5 жилийн судалгаагаар Монголоос 248500 хүн, гадаадаас 2000 гаруй хүн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Парламентын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан бөгөөд сүүлийн 3 жилд мэдээллийн технологийн чиглэлээр Улсын Их Хурлын даргын уриалгыг дэмжин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим систем, парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэн тоон системийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, 21 аймгийн Иргэний танхимуудыг Төрийн ордонтой холбосон дүрст хурлын систем байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 6 телевиз, www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулах, Байнгын хороодын хуралдааныг Улсын Их Хурлын гишүүдийн албан өрөөнд шууд дамжуулах дотоод сувгийн үйлчилгээ нээх, цахим сүлжээг өргөтгөх, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн цахим хувилбарыг нийтэд үнэ төлбөргүй түгээх зэргээр хууль тогтоох ажиллагааны ил тод байдлыг хангаж байна. Энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоох, хуулийн биелэлтийг хянан 165
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw