МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 байгууллага хэсүүлж, хаалга сахиулдаг чирэгдлийг нэг цонхонд төвлөрүүлж, иргэнээ захирдаг биш, иргэндээ үйлчилдэг тунгалаг төрийг цогцлоох болно. Элэг нэгт ахан дүүсээ, бүгдээрээ хамтаараа шинэчилье, өөрчилье, Хүн шиг амьдарч, улс шиг хөгжицгөөе. Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.08.21) Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуульд заасны дагуу зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Ардчилсан намаас 31, МАН- аас 25, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 10, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдон төрийн сүлдэндээ тангаргаа өргөсөн 71 гишүүнтэйгээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ парламентыг Улсын Их Хурлын Сонгуулийн шинэчилсэн хуулиар анх удаа сонгуулийн холимог хэлбэр, санал хураалтын автоматжуулсан системээр сонгож бүрдүүллээ. Сонгуулийг санал тоолох дэвшилтэт арга хэлбэрээр явуулснаар сонгууль шударга болсныг сонгогчид, гадна дотны ажиглагчид үнэлж дүгнэж байна. Иймээс ирэх дөрвөн жилд шинээр бүрдсэн Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн хүчнүүд эв эеийг хичээн үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж улс орны хөгжлийн төлөө бүтээлч, шуурхай, шинэ арга барилаар хандаж ажиллах шаардлага гарч байна. Энэ үндсэн дээр сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулж ажиллахаар улс төрийн тохиролцоонд хүрч, Улсын Их Хурал дахь олонхийг бүрдүүлэн ажиллаж байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарыг сонгон, бүтцийн нэгж болсон Байнгын хороо, дэд хороодоо байгуулж, дарга нарыг сонгож баталлаа. Ардчилсан Нам 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Улсын Их Хуралд Өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулахаар тусгасны дагуу энэ Байнгын хороог байгуулав. Ингэснээр парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, йргэд олон түмний санал бодлыг хууль тогтоох үйл явцад тусгах, ойртож ажиллах нөхцөл бүрдэх юм. 15
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw