Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Асуудал бол улс орны хувьд ч адилхан. Монголын өмнөөс манай асуудлыг хэн ч шийдэхгүй. Бидний өмнөөс бидний зовлон бэрхшээлийг хэн ч нимгэлэхгүй. Иймээс асуудал шийдэхэд манай орны гурван хүн тутмын нэг нь оролцдог байг. Хөгшин, хүүхэд, боломж нь болохгүй байгаа иргэдээ тооцоод 3 хүн бүрийн нэг нь нөгөө хоёрыгоо аваад явдаг чадалтай улс болцгооё. Шаардлага гарвал гурван монголын нэг нь нөгөө хоёроо хамгаалъя. Би иргэний оролцоотой шийдлийн цаана ийм чадавхитай улс орныг харж байгаа юм. Удахгүй бид гурван саяуулаа болно. Амьдралаа аваад явж байгаа олон мянган айл өрх бол манай улсын хөгжил, дэвшлийн суурь үндэс юм. Монгол Улсад татвар төлж байгаа бүхэн эх орончид юм. Манай бизнес эрхлэгчид, малчид, чөлөөт үйлдвэрлэгчид бүр Монголын сайн сайхныг бүтээн босгогчид юм. Өөрөөсөө илүү гаргаж бусдад тусалж яваа бүхэн ачтан буянтнууд юм. Манай оронд ийм олон сайн үйлстнүүд байна. Хүний түүх энэ олон сайн үйлстэн, баялаг бүтээгчдийн гараар дандаа урагш ахиж байдаг. Иймээс би улс орныхоо ирээдүйд, сайн сайханд гүн итгэлтэй байна. Би өнөөдөр улс төрийн албан тушаалтнууд, зарим төрийн албан хаагчдад жаахан хатуу үг хэллээ. Би сайныг бодож зарим мууг санууллаа. Монголын төр бол түүхтэй төр. Нэртэй төр. Ийм төрд алба хашна гэдэг бол их хувь заяа. Монголын төр бол эрхэмсэг төр. Хууль хэрэгжүүлэх чадвараараа, түмний төлөө зүтгэлээрээ Монгол төрийн албан хаагч онцгойрч байх ёстой. Тэд ёс зүйгээрээ, ажил үйлсээрээ, сайнаараа бусдад жишиг болох ёстой. Тэд төрийн дэглэм журам, хүний ёсыг гүнзгий ойлгодог хүмүүс байх ёстой. Манай төрийн албан хаагчид сайн соёл түгээгчид, тээгчид байх учиртай. Ингэж чадвал Монголын төр хүчтэй байна. Монгол Улс хүчтэй байна. Монголчуудыг сайн соёлын эзэд гэдгийг дэлхийд бүр олон хүн мэддэг боллоо. Монгол хүний шударга нээлттэй, эрхийн мэдрэмжтэй, бие даах чадвартай, шинэ зүйлд хурдан суралцдаг чанарыг үнэлж байна. Олон cap хүний нутагт бусдын зовлонг хуваалцаж явсан манай энхийг сахиулагчид бол энэ цагийн баатрууд юм. “Монгол оронд төрсөндөө би үнэхээр бахархаж байна. Миний эх орон чинь ямар сайхан юм бэ”гэж тэд хэлж байна. Хол явж зовлон үзсэн хүмүүс хэтрүүлэгтэй үг хэлэхгүй. Би ч бас ийм сайхан эх орноороо бахархаж байна. Би ийм орны эзэд болсон ард түмнээрээ бахархаж байна. Цөмөөрөө энэ бахархлыг улам дэлгэрүүлэн бүтээцгээе. Эрх чөлөө, Эх орон минь бүтэн байг ээ. Миний Монгол мөнх оршиг ээ. 45

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw