Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдаж, Улаанбаатар хот архи, тамхи, зочид буудлын жижиглэнгийн борлуулалтаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоосон хувиар татвар авах хуультай болсноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламжийг шинээр байгуулах, орон нутгийн төсвийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг эдийн засгийн аргаар хязгаарлах эрх зүйн орчин бүрдэж байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталснаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, ахмад настны тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөтгөх, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх эрх зүйн зохицуулалтыг хийж чадлаа. Захиргааны байгууллагын суурь хууль болох Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар төрийн үйл ажиллагааг нэгдсэн стандарт, жишигт оруулж, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийг өргөнөөр оролцож төрийн бодлого, шийдвэрт саналаа тусгуулах бодит боломжийг нээж өглөө. Сүүлийн жилүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн буруугаас олон мянган хүн амь насаа алдаж, гэмтэж бэртсэнээс хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Улсын Их Хурал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтан үйлдвэл 384-768 мянган төгрөгөөр торгож, 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасахаар боллоо. Цаашид шинээр гарах Эрүүгийн хуульд давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ялтай болгохоор төлөвлөж байна. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрд бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг буруу жишиг тогтсоноор төрийн албан хаагчдын дархлаа суларч, боловсон хүчний чадавх доройтож байна. Энэ буруу жишгийг таслан зогсоохын тулд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр болсон. Эрхэм гишүүд ээ, Оюу толгойн ордыг ашиглах асуудлаар Улсын Их Хурал холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж 109

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw