2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Ү амжилттай тавьж эхэллээ. Орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа Тавантолгойн нүүрсэнд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе хэмээн малчдадаа, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриалсаар ирлээ. Манай улсын хүн амын дийлэнхийнх нь амь амьжиргаа хөдөө аж ахуйн салбартай нягт холбоотой. Ийм том салбарынхаа хөгжилд онцгойлон анхаарах нь манай дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлэн, дотоодын зах зээлийг хөгжүүлж, улмаар хуримтлалыг үүсгэн, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, экспортоо тэлэх боломж олгоно. Уул уурхайн салбарын бодлогоо тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, нарийвчлан тооцоолж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Дэлхийд хамгийн томд тооцогдох Оюутолгой төслийг бид хэрэгжүүлж байна. Дор хаяж 100 жилийн настай гэж мэргэжилтнүүдийн үнэлдэг энэ төслийн 2 дугаар үе шат эхэлсэн нь манай эдийн засагт ойрын хугацаанд жинтэй нөлөө үзүүлнэ. Олон жилийн туршид орхигдуулж ирсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогын сууриа тавьж чадсан өнөөгийн амжилт дээрээ суурилан цаашид хүчтэй анхаарах нэг чиглэл бол манай компаниудын, бизнесменүүдийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэ ажлыг үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар өргөн хүрээнд идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгаа олон тулгууртай болгох чиглэлд улс төрийн намууд идэвхтэй хамтран ажиллаж, өнөөгийн бодлогыг улам боловсронгуй болгож, эрчимтэй хэрэгжүүлэхийг уриалж байна. Эрхэм гишүүд ээ, Энэ жил Монгол Улсад дэлхийн 50 гаруй орны 4000 гаруй төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэхүү уулзалтын эхлэл болох Ази Европын орнуудын парламенты н хамтын ажиллагааны уулзалт буюу ASEP 4 дүгээр сарын 21, 22-нд Төрийн ордонд болно. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэхүү чухал уулзалтыг бид эх орондоо амжилттай зохион байгуулж чадна гэж найдаж байгаа. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа хүрээнд дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх бөгөөд мөн эх орноо сурталчлах чухал алхам болох юм. Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг чуулганыхаа үйл ажиллагаанд идэвхтэй, бүтээлчээр оролцоно гэж найдаж байна. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье. 130
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw