Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-У гэхэд бид нар 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, аймаг, сум бүрийн иргэд эмнэлэг оношилгооны төв, дэд бүтцийн асуудлууд нь бүрэн шийдэгдсэн тохилог орчинд амьдарч, монголчууд бид өрсний хэрэгцээнийхээ нэлээдгүй хувийг дотоодынхоо чанартай үйлдвэрлэлээр хангадаг болно. Мөн төрийн үйлчилгээ улам шуурхай, нээлттэй болж, төмөр замын бүтээн байгуулалт саадгүй үргэлжилж, шинэ нисэх буудал, цахилгаан станцууд ашиглалтад орно. Монголчууд хоёр хөршөөрөө дамжиж далайд гарцтай болж, дэлхийн хамгийн том хэрэглэгч, нийлүүлэгч хоёр хөршөө холбосон транзит тээврийн сүлжээтэй болох ажлуудын бодит эхлэл бас тавигдаад байгаа. Таван толгойн уурхайн бүтээмж ашиглалтыг эрс нэмэгдүүлж, стратегийн олон том төсөл хөтөлбөрүүдийг шинээр эхлүүлэх ажлууд эрчимтэй өрнөж байна аа. Монгол бол газар нутаг өргөн уудам, газар зүйн байршил онцгой давуу талтай, ард түмэн нь авьяас билэгтэй, ахуй соёлын өвөрмөц зан заншилтай ард түмэн юмаа. Монгол бол найрсаг гадаад харилцаа, нээлттэй чөлөөт эдийн засаг, шавхагдашгүй байгалийн асар их баялаг, эрх чөлөөт ардчилсан засаглалтай ард түмэн. Монгол бол хөгжлийн зам дээр нэгэнт гарч, хүн төрөлхтний эдийн засгийн гол тоглогч болох нөхцөл боломж нь дүүрэн бүрдсэн ард түмэн. Одоо хоорондынхоо явган хэрүүл, танай манай гэсэн явцуу өрсөлдөөн, толхилцож, түлхэлцсэн жижиг эрх ашгаа хойш тавьж, нэгэн зүгт зорин зүтгэвэл монголын маргааш илүү гэрэлтэй, дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай улсуудын нэг болох боломж тун их ойрхон харагдаж байна даа. Би Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын ирээдүйг дараах 3 чиглэлээр хөгжүүлэх үндсэн зорилго тавин ажилласан билээ. Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн З зүйл дээр анхаарах ёстой. Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийгтодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнэ. Монгол иргэний үнэлэмжийг өсгөх, суурь судалгааны ажлуудыг нэгтгэж, монгол хувь хүний хөгжлийн түгээмэл хэм хэмжээг тодорхойлж дэвшүүлнэ. Монгол хүн бүрийг боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр өрсөлдөх нөхцөл боломжийн төлөө ажиллана. Эдийн засгийн хувьд. Дэлхийн эдийн засгийн шинэ төв болж байгаа хоёр хөршөө хооронд нь холбосон транзит тээвэр, санхүүгийн зах зээлийн гол тоглогч улс орон болно. Уул уурхайн баялгаас олсон орлогоороо бааз сууриа бүрдүүлж, эко хүнс үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, интернет технологийн салбар нь дэлхийн хэмжээнд өрсөлддөг улс болно. 76

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw