2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V анхаарах болсон байна. Парламентын хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд төсвийн тухай хууль, төсвийн гүйцэтгэлийг батлах тухай хуулийг тусгай дэгийн дагуу баталдаг нь уг асуудалд улс орнуудын парламент онцгойлон ач холбогдол өгдөгийн илрэл юм. Төсвийн төслийг парламентаар хэлэлцэх, батлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих бүх процессыг парламентын үйл ажиллагааны жилийн турш тасралтгүй үргэлжлэх нэгэн гол чиглэл болгон хэвшүүлэх хэрэгтэй байна. Хууль тогтоох байгууллагын зүгээс шаардлагатай бол өргөн барьсан төсвийн төсөлд өөрчлөлт оруулах, эрх бүхий зарим байгууллагыг төсвийн хувьд Засгийн газраас хараат бус байлгах, улс орныхоо хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлд нийцүүлэх үүднээс төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх, төсвийн судалгаа шинжилгээ болон хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаа, төсөв батлагдсаны дараах хяналт шинжилгээ зэрэг функциональ үйл ажиллагаануудыг тодорхой бүтцийн нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг болоход анхаарах хэрэгтэй байна. Тавдугаарт, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн энэ гэдэг нь намрын чуулганыг хэлж байна. Улс төрийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эдгээр багц хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн хууль нь аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Зургаадугаарт, Монгол Улсад парламентат ёсыг хөгжүүлэн төгөлдөржүүлэх нь үе үеийн Улсын Их Хурлын байнгын анхааралд байж ирсэн, цаашид ч байх ёстой юм. Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, парламент хоорондын харилцааг хөгжүүлж, бусдын сайн туршлагыг нэвтрүүлэх нь хууль тогтоогчид бидний нэг чухал зорилт байх болно. Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, парламентат ёсны хөгжлийн ололт, сургамж, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгож, төсөв санхүү, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх нь парламентат ёсны хөгжлийн салшгүй нэг чиглэл юм. Энэ дашрамд парламентат ёсны хөгжилд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Монгол Улс дахь дипломат төлөөлөгчдийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, бидэнтэй хамтран ажиллаж байгаа бусад олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд дахин талархал илэрхийлж байна. 168
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw