2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хятад, Монголын иж бүрэн стратегийн харилцаа тогтоох яг цаг үед нь нийцэж байна гэж хэлж болно. Энэ нь Хятад, Монголын харилцаа хамгийн сайн үед орсныг тэмдэглэж байна. Хятад, Монгол бол уул, усаар холбогддог найрсаг хөрш орон мөн бөгөөд тус бүс нутгийн чухал улсууд мөн. Энэ жил бол Хятад, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ шинэчилсний 20 жилийн ой, мөн Хятад, Монголын найрсаг харилцааны жил болж байна. Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харьцаа тогтоосны боломжийг ашиглаж Хятад, Монголын харилцааг улам их өндөр төвшинд гаргах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Хятад, Монгол Улс харилцан туслалцах сайн хөрш болох ёстой. Олон улсын нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан ч гэсэн хоёр улсын харилцааны гол чиглэлийг дагаж стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талын төлөө бодох ёстой. Нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол цөмийн асуудалд анхаарч буй томоохон асуудалд харилцан тууштай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг ханган хоёр улсын удирдагч нар төрөл бүрийн шугмаар уулзалт хийж, стратегийн зохицуулалтыг эрчимжүүлж улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ. Ерөнхийлөгч Элбэгдорж энэ оны 11 дүгээр сард Хятадад болох АПЕК-ийн удирдагч нарын албан ёсны бус хурлын үеэр зохион байгуулах дэд бүтцээр холбох тухай түншлэлийн яриа, хэлэлцээрт оролцохыг би урьж байна. Энхболд дарга энэ онд Хятад Улсад албан ёсны айлчлал хийхийг Хятадын тал урьж байна. Хууль тогтоох байгууллагуудын хоорондын тогтмол солилцооны механизм, дипломат байгууллагуудын хоорондын стратегийн яриа хэлэлцээрийн механизм тогтоохоор хоёр тал тохиролцсон бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын ажиллагааг бэхжүүлнэ. Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байна. Монголын тал Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд зохих хэлбэрээр оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Монголын тал санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж, НҮБ, АСЕМ, АХАИББХ, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Хятадын тал монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Мөн Монголын “Талын зам” санаачилгад 144
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw