МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Ү 2012-2016 бүс, Дархан хот дахь төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Хөтөлийн цементийн үйлдвэр, Алтай хотод баригдаж буй 1000 айлын орон сууцны хороолол, “Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан. Мөн “Чингис”, ’’Самурай” бондын санхүүжилтээр хийгдэж буй авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцлаа. Дээрх бондын хөрөнгөөр өргөтгөсөн, шинээр байгуулсан орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр аж ахуйн газрууд дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, нийслэлийг холбосон болон дотоод сүлжээний авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, олон зуун хүнийг ажлын байртай болгож байна. Энэ бол бондын хөрөнгийн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бодит үр дүн. Эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудын зайлшгүй шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж техник хэрэгслийг татвараас чөлөөлөх, боловсон хүчнийг нь давтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авч дэмжиж ажиллах хэрэгтэй. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч МАН-ын завсарлагаас болж Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиудыг баталж чадсангүй. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт °РУУлах тухай Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль өргөн баригдаагүй учраас хэлэлцэж амжсангүй. Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, Ардчилсан нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8-р сарын 3-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9-р сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэж, өөр ямар нэгэн асуудал хэлэлцэхгүйгээр намрын чуулганы нээлт хүртэл явахаар ингэж бас төлөвлөж байгаа. Энэ зуны амралт дундаа хоёр удаагийн ээлжит бус чуулган хийхээр байгааг тооцож гишүүд ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй. Энэ амралтын хугацаанд болох хоёр том олон улсын арга хэмжээ байна. 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэнэ, 9 дүгээр сарын 15-18-ны хооронд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал Монгол Улсад болно. Парламентын ассамблейн гипгүүн болон ажиглагч 72 улсын 400 орчим төлөөлөгч оролцсон намрын хуралдаан Монгол Улсад зохион байгуулахад гишүүд бас идэвхтэй 111
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw