МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 дарга нарт эрх мэдэл дутагдсанаас асуудал шийдэхгүй байгаа юм бишээ. Бидэнд хариуцлага дутсанаас ийм байгаа юм. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адилхан. Удирдлага нь ажиллахгүй онгоцоор иргэдээ тээж яваа нисгэгч гээд өөрсдийгөө төсөөлөөд үз. Одоо ухаарах цаг болсон. Одоо зогсоё. Одоо болно. Үүнээс цааш хязгаар байхгүй. Одоо хариуцлагатай улс больё. Харин энэ ажлыг толгойноосоо, дээрээсээ, төрөөсөө эхэлж хийе. Үүнийг Их Хурал хийж чадна. Би чадна. Засаг ч чадна. Манай иргэд ч чадна. Бид чадна. Хийцгээе бүгдээрээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн хяналт хүмүүсийн дунд эхэлчилхсэн байна. “Тэр байгууллага, тэр дарга хуулиар хийх ёстой ажлаа хийхгүй” байна гэсэн яриа гарч байна. Их Хурал мөнгөний зарцуулалтаа төдийгүй ирцээ шилэн болгох хэрэггэй. Засаг төр, бүх албан тушаалтнууд шийдвэрээ шилэн болгох хэрэгтэй. Шүүхийн шийдвэр шилэн болоод удаж байгаа. Цаашдаа төрийн хяналт шалгалтыг шилэн болгоё. Хэн юу шалгав, юу илрүүлэв, үр дагавар нь юу байв гээд хянагч шалгагч, байцаагч нэг бүрийн удирдамж нь, шийтгэл сануулга нь, торгууль нь, авсан өгсөн нь, нэхсэн шаардсан нь бүгд шилэн болох ёстой. Үйлдвэрлэгчид гаалийг, татварыг шилэн болгоё. Нэмээд улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтийг шилэн болго гэж шаардаж байна. Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсөв яаж тэлсэн, яаж хассан тийм хэмжээгээр бусдаас тэгэж шаардая. Би Ерөнхий сайдад хэлсэн. Наад сайд дарга нарынхаа ажлын өрөөнд хэмжээ тогтоож өг гэж. Ингэж чадвал зарим яамны ажилтнууд сайдынхаа өрөөнд багтах байх. Засаг дарга нарынхаа өрөөнд тамгын газар нь шингэчих байх шүү. Тэр сайд, дарга нарт ноогдох өрөөний зай талбайг манай урд хөршид тогтоосон шиг дунджаар 16 метр квадрат гэж тооцвол. Энэ албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул. Үйлчилгээг тусад нь гаргах, түрээс болгох, хувийнхнаар хийлгэх яасан бэ! Яамдыг аж ахуйн ажлаас, тендерээс, барилга барих, засах, зам тавих ажлаас чөлөөлөх яасан бэ. Улс төр, мөнгө хоёрыг салгах юу болсон бэ? Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам, төрийн байгууллага гэж би сонсоогүй. Харин аж ахуйн нэгжүүд олон зуугаараа хаалгаа барьж, аргагүйн эрхэнд ажилчдаа олноор нь халж байна гэх яриа тасрахгүй байна. Төсөв нь дутаад цалингаа, албаны нэмэгдлээ авч чадахгүй яваа гишүүн, сайд, дарга байна гэж та бүхэн сонссон уу? Нэг бол тэр сайдын, тэр гишүүний компани дампуурлаа гэж та сонссон уу? Бид яам, албан газар биш аж ахуйн нэгж хаалгаа барихад илүүтэй санаа зовох ёстой. Уялдаа холбоогоор авч үзвэл нэг татвар төлөгч хаалгаа баривал, нэг төрийн байгууллага хаалгаа баримаар юм. Төрийн байгууллага байгаа учраас аж ахуйн 91
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw