Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Монголын нийт ард иргэд ээ, Та, бид хөх морин жилээ үдэж, 17 дугаар жарны модон хонь жилийн шинийн нэгнээ угтан золгох гэж байна. Эх орны дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа нийт монгол түмэндээ cap шинийн мэндийг дэвшүүлж, айл гэр аз жаргалаар дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн барья. Та бүхэн cap шинэдээ сайхан шинэлээрэй. Улсын Их Хурлын намрын чуулган хаасныг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2015.04.06-2015.07.10) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.04.06) Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Та бид иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо. Миний бие Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, аймаг, сумын төвүүдэд иргэдтэй уулзаж, Оюутолгойн уурхай, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд Төсвийн болон НҮБ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумын төвийн усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж хашаанд амьдарч буй айлын хувийн байшин дотроо цэвэр бохир устай болсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 сумын усан хангамжийн асуудлыг шийднэ гэж тусгасны дагуу одоогоор төсөв болон НҮБ-ын төслийн хөрөнгөөр нийтдээ 30 орчим суманд ийм ажил хийгдээд байна. Энэ бол хот хөдөөгийн ялгааг арилгах, Монгол хүний хорин нэгдүгээр зуунд амьдрах үндсэн нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой төсөл учраас тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Өмнийн говьд дэлхийн хамгийн том, тэргүүний таван үйлдвэрийн нэг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. 3000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд байна. Эдгээр залуучууд дэлхийн шилдэг техник, технологийг эзэмшиж эрч хүчтэй ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зэсийн 103

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw