МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 өсөлтийн маань 3 пунктийг нь бол уул уурхайн олборлолтын өсөлт эзэлж байгаа юм. Импортын бус буюу гаднаас хамааралтай биш гэсэн үг. Олборлолтын өсөлт эзэлж байгаа юм. 1.9 хувийг нь бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүрдүүлж байгаа юм. Энэ бол дотоодын эдийн засгаар бүрдүүлж байгаа цэвэр өсөлт юм. Монголчууд бид нар ингэж л амьдрах хэрэгтэй. Айлаас эрэхээр авдраа уудал. Гаднаас хайхаар өөрснөө хөдөлмөрлө, монголдоо бүтээцгээе, хийж болох юмаа өөрснөө хийе гэсэн энэ зорилтын хүрээнд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа. Хоосон тоогоор хөөцөлдөж хэрэггүй ээ. Дараа нь Засгийн газар, Улсын Их Хурлын хяналтгүй 7 их наяд орчим төгрөгийн тооцоо судалгаагүй, бодлогогүй зарцуулсан их хөрөнгө улс орны эдийн засгийг өвчлүүлснийг олон улсын хөндлөнгийн байгууллага дүгнэлээ гэх үндэслэлд хариу өгье. Энэ бол худлаа байгаа юмаа. Дэлхийн банк 2014 оны 10 сард хийсэн илтгэлдээ “Монголын төсвөөс гадуурх зардал нь эдийн засгийн өсөлтийг бууруулах биш харин ч олон улсын зах зээлийн дээр эрдэс баялгийн үнэ унасан ийм гадаад орчны ихээхэн таагүй нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болжээ” гэж та бүхний хэлээд байгаа байгууллагууд дүгнэсэн байгаа юмаа. Гэвч энэ нь төлбөрийн тэнцэлд дарамт учруулах эрсдэлийг бий болгосон тул Засгийн газар, Монголбанкны энэ онд эхлүүлсэн төсөв, мөнгөний хумих бодлого нь энэхүү эрсдэлийг хязгаарлахад чухал арга хэмжээ боллоо гэж энэ олон улсын байгууллагууд дүгнэсэн байна аа. Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэн, өр 50 хувиар нэмэгдэж, жилийн ДНБ-ээс давлаа гэх асуудлын тухайд. Олон улсын валютын сангаас хөгжиж байгаа улс орнуудын хувьд өрийн шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо бодлого болон институтийнх нь үнэлгээний индексийг тооцож, үр дүнгийн нь сул, дундаж, хүчтэй гэсэн 3 ангилалд хувааж үздэг юм байна аа. Монгол Улсын гадаад дотоод өрийн үлдэгдлийн ДНБ-нд эзлэх хувийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шинжээчид тооцож үзээд дундаж гэсэн ангилалд оруулсан. Монгол Улсын өрийн үлдэгдэл ДНБ-нд харьцуулсан шалгуур үзүүлэлтийн төвшин нь бол энэ 9 дүгээр сарын 30-ны байдлаар 49.3 хувьтай байна. Засгийн газрын чадамжгүй, эдийн засгийн бодлогогүй, урагшгүй байдлаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурлаа гэж та бүхэн хэлсэн байна л ээ. Энэ бас залруулж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт 2010-2012 онд хийгдэж байхад 1 тэрбумаас 4.9 тэрбум ам.доллар болтлоо өсөж, гадаадын хөрөнгө оруулалт өсөж, энийг дагалдсан бизнесийн хөдөлгөөн бол Монголд нэлээн голлох нөлөө үзүүлж байсан. 69
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw