2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V нийтлэг ажиглагдаж байна. Энэ бол үйлдвэржилтийг дэмжсэн бодлогын эхний үр дүн гарч буйн илрэл гэж үзэж байна. Монгол Улс хүн амынхаа орон сууцжилтын түвшнээр олон улсын тавцанд хойгуур байр эзэлдэг. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо нь манай хүн амын амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн ташаа шийдвэрээс улбаалан энэхүү харилцаа гацаанд орж, зогссон тул Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авч 01 сарын 19-ний өдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталснаар ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ. Хууль баталснаас хойших хоёрхон долоо хоногт нийт 379 зээлдэгч 23.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ. Зөвхөн “Буянт Ухаа-2” төсөл дээр гэхэд 200 айл зээлийн гэрээ байгуулж, цагаан сарын баяраас өмнө шинэ орон сууцандаа орж амжсан байна. Цаана нь ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18.000 орчим өрх байна. Хүн ардаа тохилог, аюулгүй орчин, орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж өгөх нь төрийн анхдагч үүрэг мөн. Ипотекийн зээл бол хөдөлмөрийн зах зээл нь боловсорч гүйцээгүй манай орны хувьд ажиллах хүчний урам зоригийг сэргээж, тогтвортой ажиллах нэг хөшүүрэг болж, ажил эрхлэлтийг хүчтэй дэмжих ач холбогдолтой юм. Ипотек нь ажил эрхлэгч төдийгүй ажил олгогчдыг ч дэмжин урамшуулж, нийгэмд урт хугацаанд үр ашгаа өгөх тогтолцоо гэж харж байгаа. Түүнээс гадна энэ тогтолцоо манай хөдөлмөрийн зах зээлд томоохон байр эзэлдэг барилга угсралтын салбарын бизнесийн сүлжээг тогтвортой дэмжиж байгаа. Тиймээс Монгол Улсын төрөөс энэ асуудалд нухацтай хандах учиртай. Ипотекийн зээлийн хүүт бууруулж 5 хувь болгох талаар Монголбанк болон холбогдох байгууллагууд судалгаа хийж, зохих бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Энэ талаар Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах нь зүйтэй. Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа. Манай нийт өрхийн гуравны нэг нь, хүн амын тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг тул энэ салбарын хөгжилд бид онцгой анхаарал тавих ёстой. Улсын Их Хурлын тогтоолд 2025 он гэхэд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлтийг 20 хувьд хүргэх, улсын төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийг 4-өөс доошгүй болгох, нийт сүрэгт үхрийн эзлэх хувийг 10 хувьд хүргэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг 200,000 тоннд, нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг 50 хувьд, 1 га-гаас авах буудайн ургацын хэмжээг 20 центнерт, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, малын тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн тавьсан байна. 122
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw