2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V байна. Монгол улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна. Таван толгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ордын зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, “Эрдэнэс-Таван толгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын төр болон 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг хамгийн өндөр хэмжээнд байлгах нь чухал. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны нэг чухал үр дүн нь Монгол Улс иргэд, үндэсний аж ахуйн нэгж ногдол ашиг хүртэх эдийн засгийн бүтцийг бий болгох явдал юм. Тиймээс зөвхөн Цанхийн хэсгийг биш, тус ордыг бүхэлд нь дэд бүтцийн хамт цогцоор нь ашиглах асуудлыг шийдвэрлэх нь Монголын эрх ашигтай нийцэж байгаа юм. Тиймээс Таван толгойн бүлэг ордоос урагшаа болон зүүн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр тус ордын үнэ цэнэ нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж өндөр байх болно. Таван толгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т заасан “... газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх ёстой. Үүнд хяналт тавих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их Хурал хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Таван толгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын асуудлаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтын нээлтэд оролцож Сэлэнгэ, Дархан- Уул, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллалаа. Энэ явцад Алтанбулагийн чөлөет 110
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw