МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хэлэлцэн шийдвэрлэж, сонгуулийн товыг зарлах шаардлагатай байна. Улсын Их Хурал дахь намын бүлэг, холбогдох Байнгын хороод энэ талаар идэвхийлэн ажиллаж, төрийн байгууллагын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдэн бий болох, цаашид тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь чухал байна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурал төрийн залгамж чанарыг хадгалан төрийн бодлого тодорхойлох, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно. Сонгогч түмний итгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллах нь Улсын Их Хурлын гишүүд бидний нэр төрийн хэрэг төдий биш, ихээхэн итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээлгэж буй явдал юм. Ийм учраас Улсын Их Хурал, Засгийн газар олон түмний итгэл найдвар, цаг үеийн шаардлагыг дааж шинэ арга барил, шинэ бодол санаа, шинэ эрч хүчээр ажиллана гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2012.08.29-2012.09.18) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.08.29) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа, Засгийн газрын гишүүд ээ, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн батлуулаад ажилдаа орлоо. Улс орон даяар намрын их ажил эхэллээ. Намрын ээлжит чуулганыг хүлээлгүй яаралтай шийдэх асуудлууд хуримтлагдсанаас Улсын Их Хурал ч гэсэн ээлжит бус чуулганаа эхлүүлэх гэж байна. Хоёр сарын дараа болох Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх зарим хуулиудыг хэлэлцэх зорилгоор энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. 17
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw