Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-У 2012-2016 Нөгөө талаас долларын ханшид cap тутам 100 сая долларын дарамт учруулдаг шатахууны импортод яаралтай хоёр арга хэмжээ авах шаардлагатай байна. Ирэх 12 дугаар сард багтаан ОХУ-ын Төв банктай рублийн своп хэлцэл байгуулна. Нөгөөтэйгүүр ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублээр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ.Ингэснээр манай долларын хамгийн том зардал болох шатахууны зардал рубльд шилжиж, ханш нь шууд эерэг нөлөөлөл бий болох юм. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд айлчлахдаа амласан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг бид авч, эргэлтэнд оруулах учиртай. Бид цаашдаа алдаан дээрээсээ суралцан 30, 40 жилийн дараа төлөгдөх бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам, төмөр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа өгдөг, нөхдөг төслүүдийг санхүүжүүлэх харин бондын, богино хугацаатай, хүү харьцангуй өндөр зээлээр үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжицгээе. Дээрх хөнгөлөлттэй зээлийг авснаар зам болон төмөр зам руу хийсэн Чингис бондын хөрөнгөө суллаж авах бололцоотой болох юм. Суларсан бондын мөнгөө хувийн хэвшлийнхэнд зориулсан хөрөнгө оруулалтын баталгааны сан байгуулах, үр ашиг бүхий экспортыг дэмжсэн, импортыг орлосон үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх, 2017 оноос эхлэн хийгдэх бондын төлбөрийг төлөх бэлтгэлээ хангахад тус тус зориулах боломжтой болно. Хамгийн гол нь хямралаас бид хувийн хэвшлээ дэмжиж, хувийн бизнесийг дэмжсэн бодлогоор л гарна. Бизнесийн орчинг ээлтэй болгох бодлогоо эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл, лицензийн хуулиа баталж, хяналтын реформоо дуусган, бизнесийнхэнд үзүүлж буй хууль, хяналтын байгууллагууд, татварын гаалийнхны дарамтыг хөнгөлөх ажлаа бодитой үр дүнд хүрэх ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулиа бид бас батлах ёстой. 2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад орнуудад үр дүнтэй хэрэглэсэн “Bail Out”- ын аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биедээ авлага, өглөгийн асар том сүлжээг үүсгээд байна. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих шинэ бололцоог энэхүү арга хэмжээний хүрээнд бий болгож, энэхүү үйл ажиллагаагаа үр дүнд хүрэх учиртай. 1990-ээдоны эхээр хүн болгон ганзганд гарч байсан шиг компани болгон гаднаас хөрөнгө босгохоор гарах цаг иржээ. Манай хувийн хэвшлийнхэн хүч, хөдөлмөрөө гарган Тэвшийн говийн болон Бөөрөлжүүтийн тус бүр 600 Мвт цахилгаан станцын төсөлд нийт 2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийг өөрсдөөсөө босгож чадлаа. Цаашид энэ мэтийн хувийн хэвшлийнхний оруулж ирэх ийм хөрөнгө оруулалтуудыг дэмжиж, төрөөс баталгаа гаргах тусгай санг яаралтай бий болгох шаардлагатай байна. Бид тамын тогооны үлгэрээ орхиж, одоо төр засгийн төр засгийн бодлогоор үндэсний компаниудаа гаргаж ирэх цаг болжээ. 81

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw