Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-У 2012-2016 тогтолцоонд шилжин хувь, хувьцаа, хөрөнгө, хэрэглээн дээр нь суурилсан шинэ баялгийн санг байгуулж, ард иргэдээ хөрөнгөжүүлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно. Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил зөвхөн бизнесийн салбараар хязгаарлагдах учиргүй. Нийгмийн салбарт хувьчлалыг эхлүүлж, үйлчилгээнд компанийн засаглалын шинжийг нэвтрүүлэх гол реформыг бид эхлүүлнэ. Биднийг 2017 онд зөвхөн бондын эргэн төлөлт хүлээж байгаа ч юм биш. Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оноос өөрийгөө мэдрүүлж эхэлнэ. Иймд нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулж, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг нь өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрнөөс гадна нийгмийн даатгал, тэтгэвэр гэсэн дараагийн нуман тулгуураас гарах эхлэлээ бид одооноос базаах учиртай. Эрхэм гишүүд ээ, Уинстон Черчиль дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Английн ард түмэнд хандан хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь гэж хэлж байсан. Түүнтэй нэгэн адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зүтгэл гурваар л гарч чадна. Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. Улсын Их Хурал ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, биднийг дэмжиж өгөөрэй гэж та бүхнээс хүсье. Зарим хүмүүсийн ярьдагчлан бид хийдгийн хомсдолд ороогүй. Бид шийдвэр гаргалтын хомсдолд ороод байна. Засаг солигдох саяны хоёр долоо хоногт хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд жинхэнэ амралтын улирал өрнөлөө. Нийгэм асар их талцлаа, арай дэндүү улс төржлөө. Одоо ах дүү нараа, амралтын улирал өндөрлөсөн. Хүнд хэцүү, хямралаас гарах ажлын үе эхэлж байна. Бөхийн ямар ч засуул атаархмаар бие биенээ цоллохоо больж, ажил бизнес, ахуй амьдралаа дээш татах ажилдаа шамдан орцгооё. Хүн будах биш, ажил бодох цаг ирлээ. Хувь хүн, хувийн хэвшил, төр засаг дор бүрнээ шамдацгаая. Одоо цалгардаж болсон. Яам, тамгынхан өнөөдрөөс эхлэн үндсэн ажилдаа ханцуй шамлан орцгоо. Өнөөдөр засгийн газрын ээлжит бас хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос өгсөн чиглэлийн дагуу бид парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрүүдэд зөвшилцөнө. Нэг хэсэг нь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилснээрээ рейтинг, нэр хүнд нь суга өссөн зүйл хэнд нь ч алга. Харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо нэмэгдэх хандлагатай байна. Энд манай, танай гэдэг эрх ашгаас илүүтэй яаж ч даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал, нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болои хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүлээдэг өөр хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журам дүрэм л 83

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw