2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг энэ оны 6 сард Улсын Их Хурлын сонгуультай нэг өдөр явуулсан тул одоо үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарлаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийг энэ жилийн амжилттай явагдсан Улсын Их Хурал, нийслэлийн сонгуулийн сайн туршлага, тухайлбал, санал тоолох машин хэрэглэх, сонгогчдын бүртгэлийн системийг ашиглан явуулахаар Улсын Их Хурлын зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариад байна.Иймд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцож, аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нохөн тооцох тухай хуулиар 1990-1995 онуудад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрэлдэх явц, 1995- 2000 он хүртэлх Нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамаарсан нийгмийн шилжилтийн улмаас албан бус хөдөлмөр эрхэлж байсан, эсвэл ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон, нохөн тооцуулах, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь тэтгэвэр тогтоолгох насандаа ойртсон иргэд ажилласан жилээ нөхүүлж тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юмаа. Хүн амын тоо олширсон, шилжилт суурьшилт нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутагт шүүх прокурорын байгууллага, төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хурдан шуурхай хүргэж, зөрчигдсөн эрхийг сэргээх бодит шаардлага бий болж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын шүүх, прокурорын газар байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг мөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Дээр нь түрүүчийн Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад завсарлага авахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ нь нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахдаа гагцхүү тухайн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан авдаг, мөн тодорхой хугацаатай байж Улсын Их Хурлын үйл ажиллагаанд бүтээлчээр цаг үеийн тулгамдсан асуудлыг сааталгүй, түргэн шуурхай хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдүүлэх, түүнчлэн цөөнхийг тухайн асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахад цаг гаргаж өгөх зорилготой юмаа. Төсвийн тодотголтой холбоотойгоор өмнөх Засгийн газар хариуцлагагүй ажиллаж, төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасалснаас болж нийгмийн болон хөрөнгө оруулалт шаардлагатай зарим санхүүжилт хүрэлцэхгүй байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 18
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw