Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 2014 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож, анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн, доктор, профессор Д.Лүндээжанцан хүртсэн байна. Монгол Улсын парламентат ёсны хөгжил нь нэгд, парламентын хэлбэр, дотоод болон үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор, хоёр г, парламентыг бүрдүүлэх, түүний үйл ажиллагаанд олон түмний хяналт оролцоо идэвхжиж байгаагаар, гуравт, парламент өөрийн зорилго, мөн чанараараа улам бүр төгөлдөршиж байгаагаар тодорхойлогдож байна. Улсын Их Хурлын парламентын олонх, цөөнхийн эрх зүйн байдал, гишүүний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх, хууль тогтоох үйл явцын үндэслэл, журмыг боловсронгуй болгож, улс орны өмнө тулгарсан төрийн байгуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн хэрээр Монголын парламент өөрөө хөгжин төлөвшиж байна. Улсын Их Хурлын чуулганы нээлт, хаалт болон хуралдааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын хэлсэн үт нь улс орны ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлж, парламентын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийсэн парламент судлалын чухал баримт бичгүүд юм. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын хэлсэн үг, хүндэтгэлийн хуралдаанд гадаадын төр, засгийн өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчийн хэлсэн үгийг түүвэрлэн “Монгол Улсын парламент” /2012-2016 он/ баримт бичгийн эмхэтгэлийн V ботийг улс төрч, эрдэмтэн судлаач, багш, оюутан, улс төрийн бодлогын асуудал сонирхогчдын хэрэгцээнд зориулан уламжлал ёсоор уншигч Танаа толилуулж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БОЛДБАААТАР 9

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw