Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Төрийн хүн бол “би юунд хүрэх вэ” гэж бодохоос илүүтэй, “улс маань юунд хүрэх бол” гэж сэтгэлээ чилээж явах ёстой. Би төрөөс нь гаргасан зарим шийдвэрт үнэн сэттэлээсээ хорсож гомдож явдаг, хохирсон манай ажил хэрэгч олон хүнтэй таарч байсан. Бизнесийн аливаа шийдэл үнэтэй байдаг. Мөнгөөр хэмжигддэг. Хохирогч нь Монгол хүн. Ялангуяа хөрөнгө оруулалттай холбоотой. Шийдэл бүрийн цаана асар их цаг хугацаа, хөрөнгө хүч, заримдаа хүний амьдралын утга учир ч зориулагддаг юм байна л даа. Гэтэл нөгөө бодлого нь, орчин нь нэг өдөр өөрчлөгддөг. Хийсэн тооцоо, зарсан бүтээсэн бүхэн нь шатдаг. “Хазахаас бусдыг хийж байж бид жаахан юм бүтээдэг” гэж нэг бизнес эрхлэгч хэлж байсан нь миний санаанаас гардаггүй юм. Манай төр бүгээгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил рүүгээ амьдрах орон зайгүй болтол нь дайрч байна. Төрийн ийм бодлогод ташуур биш хазаар хэрэгтэй болжээ. Бизнес орчны хувьд, амьдралаа бие даагаад авч явж байгаа иргэдийн хувьд улс төр хамгийн том эрсдэлд тооцогдсоор байна. Хөгжил бол чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл. Улсын хөгжил дэвшил, популист улс төр хоёр урвуу хамааралтай. Миний бодлоор бол одоо шоу хийдэг цаг биш. Ажил хийдэг цаг. Бүтээдэг цаг. “Монголын эдийн засаг хурдан өслөө” гэж яригдсан боловч манай эдийн засаг түүхий эд голлон экспортолдог хөгжлийн хувьд доод эрэмбийн эдийн засаг хэвээр л байна. Тэр тусмаа ухаж зөөх салбараас хараат. Монгол орон хөгжлийн хувьд дунд эрэмбийн эдийн засагтай орон болох гэвэл байгаа нөөц боломжоо ашиглаад бусдад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, өртөг шингэсэн баялаг үйлдвэрлэх, экспортлоход бодлогоо чиглүүлэх ёстой. Ингэхийн тулд бидэнд бүтээгчдээ, хөрөнгө оруулагчдыг дэмжихээс өөр зам алга. Хөрөнгө оруулагч гэхээр гадаадынх гэж бүү ойлго. Дотоод гадаадгүй хөрөнгө оруулалтад тогтвортой, тодорхой Монгол Улсын бодлого, хууль хэрэгтэй байна. Ингэхийн тулд монголчууд дотроо ойлголцох хэрэгтэй. Наад зах нь шийдвэр гаргах түвшинд. Сүүлийн үед энэ чиглэлд дэвшил гарч байгаа. Нэгнийхээ хийсэн бүтээсэн зүйлийг үргэлжлүүлэх хэрэгтэй. МАН өмнөх Улсын Их Хуралд олонх, намын дарга нь Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж эхлүүлсэн. Энд ярилцах зүйл бий. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтыг түлхэх шалтгаан болох ёсгүй. Эндээс бидэнд авах сургамж бий. Бид шийдзэр гаргахдаа олон зүйлийг бодох ёстой. Нийгэм, эдийн засаг, улс төр, хүрээлэн буй орчин, хүн ард, бүс нутаг, аюулгүй байдал гээд. Монголд хөрөнгө орж ирэхэд саад бэрхшээл их бий. Олон даваа давах, олон ус гол гатлах хэрэгтэй болдог. Бид мэднэ. Хуучны хүмүүс хамгийн хэцүү юмыг хүний төрлийт олж төрөхтэй зүйрлэдэг. Зүүний үзүүрт асгарч буй буудайнаас нэг нь тогтож үлдэхтэй адил юм гээ биз. Хөрөнгө босгож юм хийнэ гэдэг ямар хэцүүг тэр ажлыг хийж яваа хүмүүс л мэдэх байх. Манай орны бизнесийн орчинд агаарын бохирдол нүүрлэснийг одоо бүгдээрээ хүлээн зөвшөөрье. Алдаагаа хүлээе. Сургамжаа авъя. Алдаагаа засъя. 37

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw