МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хөгжүүлэн, төрийн эрх мэдлийн хуваарилалтын механизмыг зүгшрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлж хэрэгжүүлэх түүхэн томоохон алхмуудыг хийсэн байна. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент нь хамгийн олон намын төлөөлөлтэй, гурван намын бүлэгтэй, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон эмэгтэй гишүүдтэй гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн Улсын Их Хурлаар Шүүх, цагдаагийн тухай, Захиргааны тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Шилэн дансны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай, Ашигт малтмалын тухай, Өрийн удирдлагын тухай, Чөлөөт бүсийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг эрх зүй, эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдсон онцгой ач холбогдол бүхий олон хуулиуд батлаад байна. Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс татгалзаж, төсвийн сахилга батыг чангатгаж бодитой төлөвлөх тогтолцоог мөрдүүлж, аж үйлдвэр, эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Улсын Их Хурал “Чингис” бондыг босгосноор авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо. Олон чухал зээлийн хэлэлцээр, төсөл хөтөлбөрийг баталсны дотор Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”- ийг Улсын Их Хурал соёрхон баталснаар аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэх үндэс тавигдаж байна. Улсын Их Хурлын гишүүний болон парламентын олонх, цөөнхийн эрх зүйн байдал, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх, хуулийн төсөл боловсруулах, санаачлах, хэлэлцэх зэрэг хууль тогтоох үйл явцын үндэслэл, журмыг Улсын Их Хурал бүх л үйл ажиллагааныхаа явцад боловсронгуй болгож, улс орны өмнө тулгарсан төрийн байгуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн хэрээр Монголын парламент өөрөө хөгжин төлөвшиж байна. 163
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw