МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2015.05.17) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.05.17) Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайдаа, Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочин Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийж байна. Эрхэмсэг ноён Нарендра Моди Монгол Улсын Нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган 62 гишүүн хүрэлцэн ирсэн байна. 81.6 хувийн ирцтэй байна нээснийг мэдэгдье. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди оролцож байгааг Та бүхэнд баяртайгаар мэдэгдье. Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди танд баяр хүргэе. Монгол, Энэтхэгийн ард түмний харилцаа холбоо олон мянган жилийн түүхтэй бөгөөд энэ жил Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн жил Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд томоохон үйл явдал болж байна. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон 1990-ээд оны эхнээс хоёр улсын харилцаанд шинэ үе эхэлж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлсээр ирлээ. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад иж бүрэн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж байна. 151
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw