Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хариуцлага асуух, сонсох бол Монголын төрийн уламжлал. Хариуцлагыг асуух ёстой эзэд нь асууж чаддаг, бас тооцож чаддаг байхдаа Монголын төр хүчтэй байсан. Ерөөс тийм төр нэр хүндтэй, түмэн олныхоо итгэлийг хүлээсэн байдаг. Өнөөдөр манай парламент албан тушаалтнаас тухайн цагт нь хариуцлага асууж тооцож чадахгүй байгаа учраас, тэр бүрэн эрхээ бүрэн хэрэглэхгүй байгаа учраас нэр хүнд нь унаад байгаа юм. Хүмүүс төрөөс хариуцлага, мөнгө хоёр дээр хатуу, ил тод, тайлагнаж тооцож хандахыг л хамгийн их хүсэж байна. Бидний улсын зорилго бол ардчилал, зах зээл гэсэн хоёр үгэнд байгаа юм бишээ. Монголын туйлын зорилго бол Монгол хүн эрхтэй, Монгол төр хариуцлагатай байхад оршино. Иймээс Нийтийн сонсголын хуулийг цаг алдалгүй баталж хэрэгжүүлэх боломжоор хангахыг эрхэм гишүүд Та бүхнээс би хүсэж байна. Дараагийн миний Улсын Их Хуралд өргөн барихаар бэлдэж байгаа хууль Иргэний оролцооны тухай болон зарим дагалдаж гарах хуулийн төсөл юм. Иргэдийнхээ оролцоогүйгээр бид иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилтоо хангаж чадахгүй. Иргэдийнхээ эрх үүрэг, хийх ажил, оролцоог бид тодорхой хуульчлах ёстой. Монголын хүч бол манай ард түмний хүч юм. Монголын зам бол албан тушаалтанд их эрх ямба эдлүүлэхэд биш, харин иргэддээ эдлэх ёстой эрхийг нь хуульчлан эдлүүлэхэд оршино. Иргэдийнхээ оролцоо, идэвхийг дэмждэг, урамшуулдаг төр л иргэний, ардчилсан, ард түмний төр гэж нэрлүүлэх, үнэлэгдэх эрхтэй болдог. Манай орны хувьд иргэний оролцоо бол зөвхөн ардчиллын агуулгатай асуудал биш. Монгол Улсын аюулгүй, тусгаар, бүрэн эрхт байдал, сайн сайхан, хөгжил дэвшил нь эргээд иргэдийнхээ эрх оролцоогоор хангагддаг, түүнтэй салшгүй холбоотой байдгаараа онцлогтой юм. Үүнд л манай ард түмний түүхэн, шинэ сонголтын мөн чанар, ач холбогдол оршиж байгаа юм. Манай иргэд өөрсдөө оролцвол, хүсвэл ямар ч хүндрэлийг байгаа суугаа газраа шийдэж чадна. Орон нутгийн хөгжлийн сангийн сум, баг, хороо, дүүрэгтээ ноогдсон буурай хөрөнгийг иргэд яаж хуваарилж зарцуулж, хянаж байгааг, юу бүтээж хийж байгааг та бүхэн мэднэ. Тэр мөнгө нь цаг хугацаандаа, хуулийн дагуу бүрэн очдог бол хүмүүс бүр ихийг хийж чадна. Харин орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг одоо энэ хэлэлцэж буй төсвийн тодотголоор бүү хасаарай. Иргэн бүрт, байгаа суугаа газар нь тулгамдаж байгаа бүх асуудлыг энэ танхим руу чирэх хэрэгтүй. Түүнийг шийдэх боломжийг нь, эрхийг нь, санхүүжилтийг нь иргэддээ өгчих. Хүмүүс асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Үүнийг л төрийн мэргэн бодлого гэж байгаа юм. Иргэн хүнд ололт нь, хувь нь хүртдэг бодлогыг зөв бодлого гэдэг юм. Аливаа амжилт хүндээ хүрч байж л ололт болдог. Эрхэм гишүүдээ, ард иргэдээ, Миний дараагийн ярих сэдэв бол төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтантай ямар тохиолдолд, яаж хариуцлага тооцох тухай асуудал юм. Манай хуулинд дарга, албан тушаалтанг яаж сонгох, томилохыг тодорхой заасан байдаг. Харин тэдэнтэй яаж хариуцлага тооцох, хариуцлага гэж яг ямар 93

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw