Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна. Өргөн мэдүүлсэн болон санал болгосон хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг судалж үзэхэд улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг хөндсөн, тооцоо судалгааг нарийвчлан хийж боловсруулсан, хэлэлцэхэд бэлэн болсон төслүүд цөөн байна. Тийм болохоор өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь та бидний үүрэг гэж үзэж байна. Дутуу дулимаг боловсруулсан, цаг үеийнхээ шаардлага, төрийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд нийцээгүй төслүүдийг өргөн барьдаг, түүнийг нь гүйцээн боловсруулж хэлэлцэн батлах гэж цаг хугацаа алддаг хуучин арга барилаасаа бид салах хэрэгтэй байна. Засгийн газар “Хуулийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төслийг баталснаар хуулийг төлөвлөх, хуулийн чанарыг сайжруулах, хууль санаачлагчдын хариуцлагыг өндөржүүлэх тодорхой зохицуулалтууд бий болох ёстой. Хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална. Чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд царцаагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Авлигажсан” гэх тодотголтой барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөл, арга хэмжээг шалгаж, бодит гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Улсын Их Хурал хуулийн дагуу аудитын тайланг Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн хамт хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөх болно. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар улсын төсөвт хийх тодотголын төслийг яаралтай боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих хэрэгтэй. Өнгөрсөн 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.7 хувьтай байж, гадаад худалдааны алдагдал буурсан таатай мэдээ байгаа ч экспорт, импортын хэмжээ хоёулаа буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан зэрэг эдийн засгийн өсөлтийг саармагжуулсан хүчин зүйлүүд байсаар байна. Хоёр оронтой тоогоор өсч байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байна. Их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. 57

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw