Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хурлын хуралдаанаас дутахгүй сонирхолтой, дутахгүй бүтээлч болж байна. Яам агентлагийн мэргэжилтэн, сайд дарга нар баг, хорооны хуралд очих хэрэгтэй. Хүмүүс асуудлыг өөрсдөө оролцож шийдсэнээр уг шийдлийн хяналт сайжирна. Хяналт сайжирснаар гүйцэтгэл нь чанаржина. Иргэд оролцоод асуудал шийдээд ирэхээр асуудлын шийдэл амьдралд ойртож байна. Тэд аль нэг намыг, сонгуулийн хөтөлбөр, эсвэл хэн нэг даргын нэр төрийг бодсон бус өөрсдийгөө бодсон шийдвэр гаргаж байна. Шуудхан хэлэхэд амьдралтайгаа, амьдарч байгаа орчинтойгоо уялдуулж шийдвэр гаргаж байна. Энэ нь хүндээ ч хэрэгтэй, байгальдаа ч ээлтэй шийдэл болж чадаж байна. Ийм шийдэл нь Монголчуудыг эрүүл амгалан, тэгш дүүрэн амьдрал руу хөтлөх болно. Гурав. Хуулийн засаглал тогтож эхэлж байна. Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна. Манай оронд хууль ижил тэгш хэрэгждэг болж эхэлж байна. Алба тушаалтай ч бай, мөнгөтэй хөрөнгөтэй ч бай, танилтай талтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очиж байна. Энэ хэрээрээ бид гадаад улсын иргэнийг ч, өөрийн орны иргэнийг ч ялгалгүй хууль биелүүлэхийг шаардаж чадаж байна. Монголын хөрсөн дээр гишгэж л байгаа бол. Манай иргэд төрөөс бурууд хатуу, зөвд зөөлөн байхыг нэхдэг боллоо. Нэг үгээр хэлбэл хуулийн тэгш хэрэгжилтийг шаарддаг боллоо. Тамхины хууль хатуу талдаа хууль. Хэрэгжиж л байна. Энэ бол хууль Монголд хэрэгжих орчин бүрдэж байгааг харуулж байгаа юм. Тамхины хуулийн сайн, мууд асуудал байгаа юм биш. Хуулийг биелүүлэх соёл манай нийгмийн үнэт зүйл болж эхэлж байна. Энэ бол маш сайн мэдээ. Энэ бол монголчууд үеийн үедээ өвлөн хөгжүүлэх үнэтэй ололт. Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт. Улс оршихуйн үндэс бол сайн өв соёл. Хоёулаа оршихуйн үндэс бол түүнийг тээгч, бүтээгч ард түмэн. Шударга ёс бол нэг намын, эсвэл нэг хүний баялаг биш. Энэ бол Монголын баялаг. Монголчууд гэртээ ороод ёс заншлаа дагадаг. Гэрээсээ гараад хууль дүрмээ дагадаг. Энэ бол Монголыг өмнө нь ч авч явсан, одоо ч авч яваа үнэтэй ололт. Бидний ирээдүй ч үүнээс хамаарна. Монголын нэр төр дэлхийд ямраар гарах нь бас хамаарна. Дөрөв. Монгол Улсын нэр хүнд өсч байна. Дэлхийн хамтын нийгэмлэг ч үүнийг үнэлж байна. Монголын нэр дэлхийн сонорт хүрлээ. Ерөөлөөр Монголын нэртэй холбоотой яриа муугаасаа сайнаар гарах нь олонтоо боллоо. Хүний хууль ёсны эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах Монгол Улсын бодлого бүс нутагтаа төдийгүй, олон улсад талархал хүлээж байна. Өнгөрсөн жил Монгол Улс дэлхийд авлигын төвшин нь хурдацтай буурч байгаа орноор тодорлоо. Монгол Улсын нэр олон улсын санхүүгийн зах зээлд үнэтэй 31

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw