Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 чухал ач холбогдолтой Шилэн дансны тухай хуулийг яаралтай баталж гаргамаар байна. Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг Улсын Их Хурал баталсан. Түүнтэй холбоотой хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад тотгор болсон зүйл, заалтуудыг өөрчилж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад нь шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Хууль хэрэгжүүлэх явцад зарим бэрхшээл гарч болно. Улсын Их Хуралд тавьж буй асуудал нь үндэслэлтэй, нотолгоотой, бодитой байх ёстой. Явцуу эрх ашгийн үүднээс элдэв шалтаг, шалтгаан тоочиж шинэтгэлийн агуулга, үзэл санааг гутаах, хэрэгжүүлэх ажиллагаанд хойрго хандах, далдуур эсэргүүцэх аливаа үйлдэл байж болохгүй. Тийм учраас бэрхшээлийг даван туулахын тулд эрх зүйн шинэ орчинд шүүх, хуулийн байгууллагууд түргэн дасан зохицож, шинэ хуулиудын агуулга, үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа уян хатан зохицуулж, бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь үйл ажиллагааны шинэ хандлагыг хэвшүүлэх явцад иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл үүсгэхгүй байхад онцгой анхаарвал зохино. Манай шүүгч, хуульч, хууль сахиулагч бүр энэ салбарт явуулж буй төрийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Эрхэм гишүүд ээ, Намрын чуулганы завсарлагаанаар миний бие БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Кан Чан Хий-тэй уулзлаа. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхлаа. Уулзалтуудын явцад хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн БНСУ-д хувиараа болон гэрээгээр ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, визний нөхцөл, хураамж төлбөр, барьцааны асуудлаар цаашид авах арга хэмжээний талаар тодорхой саналуудыг тавьсан. Хөндсөн асуудлуудыг анхааралдаа авч, зарим асуудлыг шат дараалан шийдвэрлэх болно гэдгээ БНСУ- ын талаас мэдэгдсэнийг энд дуулгая. Намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүд та бүхнийг чуулганы завсарлагаар сонгогчидтойгоо уулзахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудлаар иргэдийнхээ санал бодлыг сонсож ирэхийг уриалсан. Миний бие Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж иргэдтэй уулзлаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын “Шинэ сумын төв”, нэгдсэн эмнэлгийн оношлогоо эмчилгээний төвийн нээлтэд тус тус оролцлоо. Баян-Өлгийн Асгатын мөнгөний орд, уг ордыг хүртэл манай талаас тавьсан авто 59

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw