2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Чингис бондыг анх авахад яригдаж боловсруулагдсан Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барих хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталж томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгана. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарах болно. Өргөн баригдсан нэмүү өртгийн албан татварын босгын тухай хуулийг хэлэлцэхээс гадна, уул уурхайн салбартай холбож 25 хувиар өндөр тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын татварын одоогийн 2 шатлалын хувь хэмжээг бизнесийн бусад салбарын ачааллыг бууруулах зорилгоор дахин авч үзэж, нэг шатлалтай болгох асуудлыг ч судалж шийдвэрлэх хэрэгтэй байна. Олон жил яригдсан боловч цагаан сарын өмнөхөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах захиа даалгаврыг уулзалтад оролцсон ахмадууд өгсөн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Өргөн баригдсан эдгээр хуулиудаас гадна Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэх төрийн өмчийн менежментийн талаар болон хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Засгийн газраас 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтаа өргөн барихыг хүлээж байна. Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу Улсын Их Хурал Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг жил бүр хаврын чуулганаараа батлах учиртай. Эдгээр төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий тодорхой төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулах бондын эх үүсвэрүүдтэй нягт уялдуулахад онцгой анхаарахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгож байна. Ингэснээр хөрөнгө мөнгө, бондын эх үүсвэрийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэлээс салж, хардлага сэрдлэгээс ангижрах болно. Хяналт тавьж холбогдох хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо ч бүрдэнэ гэж үзэж байна. Төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарчмаа зөв тодорхойлж, олон улсын туршлага, сургамжтай уялдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Авлигатай бүх талаар тэмцэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны бүх шатанд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, нээлттэй, ил тод байдлыг хангахад 58
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw