2012-2016 МОНГОЛ УЛСЫН 11АРЛAMEHT-V гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноос хойш гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль хяналтын байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багц хуулиудыг батлан гаргаж мөрдүүлсэн. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнгээр Монгол Улс 124 дүгээр байрнаас 83 дугаар байранд шилжсэн нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэм, хууль хяналтын салбарын олон эмзэг асуудлыг шийдвэрлэх үүднээс цаг алдалгүй хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хууль, тогтоолын төслүүд цөөнгүй байна. Намрын чуулганаар 2015 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6 хувиар буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3 их наяд 798 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3 их наяд 951 тэрбум төгрөгт хүрч улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засагт төгрөгийн ханшийн савлагаа, инфляцийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамаарч ард иргэдийн зарим хэсгийн амьжиргааны түвшин буурч байна. Эдийн засагт үүссэн эдгээр нөхцөл байдлыг болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны Чингис, Самурай бондуудын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага Улсын Их Хурлын эрхэм зорилт болж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын хуулийг ч гэсэн яаралтай батлан гаргах шаардлагатай байна. Энэ удаагийн чуулганаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийи тухай, Зөрчлийн тухай, Худалдааны тухай зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, авто зам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно. 66
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw