Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хайгуулаар орж ирдэг хөрөнгө оруулалтынхаа урсгалыг зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон улс дахь үр дагавар, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Тавантолгойн төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадна дотны хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагатай холбоотой мэдээнүүд энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийнхөө халаасанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа дүнгээр төлсөөр байна. Одоо улс төрөө хойш тавьж, ултай, суурьтайгаар асуудлаа шийдэх цаг болжээ. Энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон. Энэ хямралыг бид өөрсдөө засах ёстой. Энэхүү хямралаас яаж гарах вэ. Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр түвшинд авч үзэх ёстой. Нэгдүгээрт, урт болон дунд хугацаанд хийх ажлууд. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд нь бөмбөгнөн суудаг байдлаасаа одоо гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгох учиртай. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоцгооё. Эхний ээлжид аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй. Тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайгаа зэрэгцүүлж хөгжүүлье. Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна, дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно. Хоёрдугаарт, ойрын хугацаанд хийх ажлаа танилцуулъя. Энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд Улсын Их Хурлын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно. Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно. Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна. Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган, хөрөнгө оруулалтын сангаа байгуулна. Мөн зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох, одоо явагдаж байгаа ажлыг Засгийн газрын зүтээс идэвхтэй дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр америк долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээл дээр өгөх юм. 80

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw