Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Монгол Улс бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. Гар гараасаа барилцан хамтын чармайлтаар Монгол, Хятадын үе үеийн найрамдлын үрийг хоёр орны ард түмний сэтгэл зүрхэнд цацъя. Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.08.22) Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд халуун дотно үг хэлсэн Танд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны хооронд байгуулж хэрэгжүүлсэн 420 гаруй гэрээ хэлэлцээрээс 151 гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ удаагийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэхэд 20 гаруй бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд эрчим хүч, төмөр зам, авто зам, нүүрс, сүү боловсруулах зэрэг хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгууллаа. Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг бүхий л анхаарлаа хандуулж хамтран ажиллах болно. Байгалийн нөөц баялгийг ашиглах хамтын ажиллагааны хүрээнд нүүрс хийжүүлж шатдаг хий гаргах, төмөр, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна. БНХАУ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна. Танд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд дахин талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хүндэтгэлийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье. 150

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw