Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V баяжмал савлагдаад экспортлогдож байна. Ил уурхай дээр Монголын Засгийн газар өөрт хамаарах бүх асуудлаа шийдсэн болохоор одоо хөрөнгө оруулагчид зээлээ аваад далд уурхайгаа ажиллуулах хэрэгтэй байна. Энэ талаар Оюутолгойн удирдлагуудтай уулзах үед байр сууриа илэрхийллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй явагдаж байна. Төмөр замын тээврийн тухай хууль,Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдэг шийдвэрийг 2011 онд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл гаргасан. Энэ шийдвэрийг Засгийн газар мөрдөж ажиллах ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөж байгаа хэдий ч уул уурхайн бус зарим салбарын экспортод ахиц дэвшил гарч байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2015 оны эхний хоёр сарын байдлаар нэхмэлийн материал болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт 60 хувиар, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт 25 хувиар гэх мэтээр өссөн дүн харуулж байна. Энэ нь хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлэхийг бидэнд сануулж байгаа хэрэг. Иргэд парламентад суудалтай бүх нам, эвсэл хамтарч Засгийн газар байгуулсныг дэмжиж байгаа ч итгэлцлээ батжуулж харилцан зөвшилцөж ажлаа эрчимжүүлэхийг анхааруулж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэн үүнд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэж байна. Улсын Их Хурлын даргын Япон, ХБНГУ, БНПУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж хоёр талын парламент хоорондын харилцааг өргөтгөх талаар хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Их Хурал Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэж баталсан. Япон Улсын парламент ойрын хугацаанд батална гэдгээ илэрхийллээ. Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж байгаа нь Япон Улсын аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгох юм. Бид хөрш хоёр оронтой харилцах харилцаанд тулгуурлан гуравдагч хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийх бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй байна. Япон, ХБНГУ бол нэг нь Азийн, нөгөө нь Европын Холбооны нөлөө бүхий хамгийн том эдийн засагтай улс орнууд. Аль алинд нь машин үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн болохоор түүхий эдийн тогтвортой хангамж хэрэгтэй байна. Тэр нь Монгол Улсад байна. Ийм таатай нөхцөлд энэ хоёр улсын техник, технологиос суралцаж, түүхий эддээ хоёр, гурав дахь шатны боловсруулалт хийж экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд эдгээр улсуудын хөгжсөн эдийн засгийг ашиглах хэрэгтэй. 104

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw