МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, Засгийн газрын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий. Намаараа талцаж аль нь илүү зээл авсан тухай улайран маргалдаж суух нь утга учиргүй юм. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж буй нь бас үнэн. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна. Хэдхэн хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ явж өнгөрлөө. Энэ чуулганы үеэр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж Монголын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг шүүн хэлэлцлээ. Миний бие уг чуулганд оролцож эдийн засгийн цаашдын бодлогын талаарх саналаа илэрхийлсэн. Эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас ангижруулж, манай улсын эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуйн салбартаа ойрын хугацаанд онцгойлон хүч тавихын зэрэгцээ үйлдвэржилт, тэр дотроо боловсруулах үйлдвэрийн хөгжлөө идэвхжүүлэх бодлого явуулсны эхний үр дүн чамлахааргүй түвшинд байгааг дурдаж, энэ тухай сайн эхлэлийг улам эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн. Сүүлийн 4 жилд Засгийн газар бондын зээлийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ өөд нь татахад голлон зарцуулсан. Энэ бодлого ч зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн уналт саарсаар улмаар өсөлт ажиглагдаж эхэллээ. Сүүлийн 2 сарын туршид шинээр ажилд орсон хүний тоо өмнөх оны мөн үеэс даруй 60 хувиар өссөн нь тун чухал шинж тэмдэг юм. Энэ бол манай орны хувьд сүүлийн үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж буй эерэг үзүүлэлттэй дүйцэхүйц хэмжээний үзэгдэл мөн. Халамжийн бодлого идэвхтэй явуулж байсан өмнөх жилүүдэд ажил хийх хүсэлтэй хүний тоо илт цөөрсөн бол ипотекийн зээлийг нэвтрүүлсний үр дүнд иргэд, ялангуяа залуучуудын дунд ажил хөдөлмөр идэвхтэй эрхлэх сэдэл өндөр болсон гэж ажил эрхлэгчид дүгнэж байна. Ипотек нь ажил эрхлэлтийг шууд дэмжихээс гадна ажиллагсдын тогтвортой ажиллах, бүтээмжээ дээшлүүлэхийг хичээх сэдлийг өдөөж буйгаараа нийгмийн хувьд онцгой ач холбогдолтой юм. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх эхлэлийг 129
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw