2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛ AMEHT-V итгэл үнэмшил төрүүлж байна. Ингээд ч зогсохгүй 35-аас доош насны 800 сая залуус бүхий улам бүр залуужиж буй Энэтхэгээс хүсэл эрмэлзэл булаглан ундарч байна. Тэд мөрөөдлөө биелүүлэх, мөрөөдөлдөө хүрэх чадвартаа итгэл төгс байна. Бид манай ард түмний амьдралыг өөрчлөхийн хамт дэлхийд шинэ боломж нээж, өөрийн найз нөхдөдөө туслах чадвараа дээшлүүлж байна. Энэ бол Будда болон Гандийн орны чин эрмэлзэл юм аа. Энэ бол дэлхий нэг гэр бүл гэсэн манай эртний үзлээс гаралтай бидний төрөлхийн чанар юм. Энэтхэгийн эдийн засаг манай бүс нутаг болон дэлхийд хүч нэмэхийн хамт энэ нь Монголд бас ач тусаа өгнө. Эдийн засгийн өсөлт ч бас Монголд сайн байна. Хэдийгээр бидний хооронд орон зай, газар зүйн саад байдаг ч манай хоёр талын харилцаа бас өснө. Монгол орны эрдсийн нөөц баялаг бидний түншлэлд хөдөлгөгч хүч өгнө. Газар зүйн байршил бол Монголчуудын түншүүдээ сонгох эрх чөлөөнд нь хязгаарлалт болохгүй гэж бид үзэж байна. Бид хамтарч байж дижитал ертөнц дэх эдийн засгийн боломжуудыг ашиглах болон өсөн нэмэгдэж байгаа кибер аюул заналаас илүү найдвартай өөрсдийгөө хамгаалж чадна. Энэ өргөн уудам тал нутагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж цагаан хувьсгалыг эхлүүлэхэд Энэтхэгийн туршлагыг ашиглаж болно. Монголын ноолуурын баялагт нэмүү өртөг шингээх ажлыг бид хамтдаа эндээс шууд эхэлж болно. Монголд бид боломжийн үнэтэй эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг үзүүлэхэд түншлэн ажиллаж байна. Эмчилгээний нэгдсэн системтэй болгох замаар уламжлалт эмнэлгийн өвийг манай хоёр оронд болон гадны орнуудад улам хөгжүүлж бид чадна. Энэтхэгчүүд гадагшаа их аялах боллоо. Монгол Улсад байгалийн болон оюун ухааны боломж их байна. Иймээс Монгол орон нь Энэтхэгчүүдийн зорьж ирэх орны нэг байж болно. Худалдаа болон хөрөнгө оруулалтаас илүү манай хөгжлийн түншлэл бидний хамтын үзэл санаа, зөн совинг илтгэж байдаг. Түншлэлийн хамгийн дээд хэлбэр бол хүний нөөц, байгууллагын хөгжлийн хөрөнгө оруулалт юм. Энэ бол тухайн үндэстэнг хөгжлийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай болгодог. Энэ нь мөн тухайн үндэстний хийх сонголтынх нь харилцан хамаарлыг сайжруулж өгдөг. Эдгээр нь цугтаа хөгжил дэвшлийг илүү тогтвортой болгодог. Бид энэ үзэл баримтлалдаа нэн хариуцлагатай хандах болно. Өнөөдөр би Атал Бихари Важпайн Мэдээлэл, холбооны технологийн шилдэг төвийг байгуулж, өргөжүүлэн шинэчлэх ажлынх нь шавыг тавина. 154
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw