МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2012.10.01-2013.02.08) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.10.01) Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноё) оо, Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ур дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 20.2 оны намрын ээлжит чуулган эхэлж байна. Та бид анхдугаар болон ээлжит бус чуулганаар сонгуулийн үр дүнг баталгаажуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлж ЭХ5ЛСЭН. Мөн Засгийн пзрыг эмхлэн байгуулах, мөрийн хөтөлбөрийг нь батлах, төсвийн тодотгол хийх зэрэг улс орны тулгамдсан асуудлууд, шаардлагатай хуулиудыг хэлэлцэн батал.ан билээ. Сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй тэлсэн хэдий ч, дотоодын эдий! засгийн дархлааг сайжруулах, эрсдэлийг багасгах замаар эдийн засгийн урт хулацааны тэнцвэртэй бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах, гадаад зах зээлийн серөг нөлөөлөл, хямралыг зөөллөх хариуцлагатай цаг үе тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний болон үйлчилгээний үнийн өсөлт, инфляцийн түвшин хоёр орэнтой тооноос давж, ард иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөн ядуузал, амьдралын түвшний ялгааг улам нэмэгдүүлсээр байна. Иргэдийн орлоо амьдралд нь хүрэлцэхгүй, үнийн өсөлт, авлига, хээл хахууль, хүнд сурталд дарамтлагдаж, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн онгон байгаль маань сүйдэн бохирд)ж, монгол хүний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Цөөн тооны yyi уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэдгээрийн дэлхийн зах зээл дэх үнийн төлзв байдлаас хамааралтай манай улсын эдийн засаг эмзэг, хараат байдалтай бай<аар байна. Иймээс иргэд!Йнхээ санал санаачилгад суурилан тэдний оролцоотойгоор эдийн засаг, нлйгмийн шинэчлэлийн бодлогыг эхлүүлэх, хэрэгжүүлэх зорилтыг биелүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газраас дорвитой шийдэмгий алхмууд хийх шаардлаптай байна. Энэ намрын ээлжит чуулганаар ирэх 2013 оны Улсын төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талар баримтлах үндсэн чиглэл, Хүний хөгжил болон Нийгмийн даатгалын салгийн төсөв, 2011 оны улсын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулиар тогтоогдсон асуудлуудыг хэлэлцэн батлах болно. 21
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw