Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Зургаан жилийн дараа би дахин Монгол Улсад айлчилж, эндэхийн хөгжил цэцэглэлтийг харлаа. Би онгоцны буудлаас ирэхдээ Улаанбаатар хотын замаар олон шинэ, шинэ барилгыг би харсан. Энд амьд хүч дүүрэн үзэмжийг хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний бие ажилсаг, зорилготой Монголын ард түмэн асар их амжилт олсонд баяр хүргэе. Өчигдөр би Ерөнхийлөгч Элбэгдоржтой хэлэлцээр хийсэн. Саяхан би Энхболд дарга, Алтанхуяг Ерөнхий сайд нартай уулзлаа. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харьцаа болон сонирхсон асуудлаар гүн гүнзгийгээр санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн юм. Хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлж хамтарсан тунхаглал гаргаж улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Айлчлалын үр дүнд би сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Хатагтай, ноёд оо, Найз нөхөд өө, Морины сайныг унаж мэддэг Хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс бол хамгийн эрт шинэ Хятад Улстай дипломат харьцаа тогтоосон улсуудын нэг мөн. Танай улсаас шинэ Хятадад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартахгүй болно. Би дахин тэмдэглэх гэж байна. Олон улсын бүс нутгийн нөхцөл яаж өөрчлөгдсөн ч гэсэн Хятад Улс цаг ямагт Хятад, Монголын найрсаг харьцааны гэрээний дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан, хараат бус нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж Монголын ард түмэн өөрөө сонгосон хөгжлийн замыг бид хүндэтгэнэ. Энд бид урт удаан хугацаанд баримтлах үндсэн бодлого болно. Хоёрдугаар жаранд орсон Хятад, Монголын харьцаа улам өндөр төвшинд гарсан байгааг баяртайгаар тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн туршид Хятад, Монголын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж улс төрийн харилцан идэвхжил тасралтгүй гүнзгийрч ирсээр байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Хятад Улс олон жил дараалан танай улсын худалдааны хамтын том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагчдын байр эзэлдэг юм. 2013 онд Хятад, Монгол харилцан зорчсон тоо 1 сая 300 мянга болж, үүний дотор Хятадад зорчсон Монгол Улсын иргэдийн тоо 1 саяас давсан юм. 143

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw