Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 адал явдал өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ. Хүн төрөлхтний түүхэн дэх тэдний нөлөө асар их юм. Түүхийн эргүүлгэнд Та бидний соёл, утга зохиол, урлаг хоорондоо хэрэн холбогдож, Энэтхэг соёлын олон янзын баялаг өнгө төрх Монгол газар ул мөрөө тод үлдээжээ. Өнөөдөр Энэтхэг, Монгол хоёр орны хооронд тогтсон зүрх сэтгэл, оюун санааны харилцаа нь орон зайн саадыг давах хүчтэйг дэлхий дахинаа нотлон харууллаа. Энэ харилцаа нь жил бүр оюун санааны эрэлд Монголоос Энэтхэгт хүрэлцэн ирдэг хэдэн зуун буддын лам нараар дамжин хөгжиж байна, мөн сургууль соёлын мөр хөөсөн хэдэн зуун оюутан залуусаар эрч хүчээ улам авч байна. Энэ нь мөн 1990 оноос 2000 онд Энэтхэгийн Элчин сайдаар ажилласан Кушок Бакула Ринбүчийн үйл хэргээр үргэлжилж байна. Энэ хүний байгуулсан Бэтүб хийд бидний холбоо харилцааны мөнхийн бэлгэдэл юм. Монгол дахь Йогийн дэлгэрэлт нь бидний оюун санаа нэгдмэл болохыг илтгэж байна. Хагас зуун жилийн тэртээ бахархах түүхтэй, тусгаар Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэх гэж хичээн чармайж байхад бид танай талд тууштай бат зогссон. Цаг хугацааны эргэлтэд Та нар маань НҮБ-д болон бусад олон газарт бидэнтэй нэг байсан. Хүн хоорондын харилцаа ийм хүчтэй байсан ч эдийн засгийн харилцаа төдийлэн идэвхтэй байж ирсэнгүй. Гэвч шинэ эринд бидний харилцаа салбар бүрт өргөжин хөгжинө гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөөс эрч хүч авна. Нэг жилийн өмнө манай орны 1.25 тэрбум сонгогчид хүн төрөлхтний түүхэнд хамгийн том ардчилсан сонгуульд тогтвортой байдал, өөрчлөлтийн төлөө саналаа итгэл төгс өгсөн. Амлалтаа биелүүлэхийн тулд бид хурдтай, шийдвэр төгс, зорилготой ажиллаж байна. Жил хүрэхгүй хугацаанд манай эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрлээ. Энэтхэг улс том эдийн засагтай орнуудын дотор эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн хурдтай орон болж чадлаа. Энэтхэг орны эдийн засаг үүнээс ч илүү хурдтай өсөх чадавхтай. Дэлхийн эдийн засаг сул байгаа үед түүнийг хөдөлгөөнд оруулж чадах шинэ хүч болж гялалзах од нь Энэтхэг гэж дэлхийн улс орнууд нэгэн дуугаар хэлж байна. Энэтхэгийн нүсэр том нийгэм, эдийн засаг, тэдгээрийн олон янз байдал их сорилт бэрхшээлтэйг бид сайн ойлгож байна. Гэвч бид хүчирхэг бодлого, сайн засаглалдаа итгэл төгс байна. Манай үндэстний нэгдмэл байдал, манай хүмүүсийн нэгдмэл зорилго бидэнд 153

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw