МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хууль сахиулах тухай хуулийн төслийг шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдлийг арилган, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлан тогтоох шаардлагын дагуу боловсруулан, өргөн мэдүүлжээ. Уг хуулийг хэлэлцэн батлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд том хувь нэмэр оруулах юм. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах шаардлага нь цаг хугацааны хүчин зүйлээс улбаатай болж байна. Мөн Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдон ийм шаардлага гарч байна. Эдгээр хуулийн байгууллагын хуулиудыг хууль санаачлагчийн зүгээс өмнө өргөн мэдүүлж байсан боловч үзэл баримтлалын шинжтэй болон зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг дээр олон зуугаараа гарсан учраас Засгийн газраас хуулийн төслүүдийг буцаан татаж, эдгээр саналуудыг тусган өргөн барьж байгаа. Эдгээр төслийг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил, хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, үндэсний хэмжээний зөвлөгөөн, чуулганаас гарсан зөвлөмжүүд, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци, бусад орны холбогдох хуулиудыг харьцуулан судалж олон арван байгууллагаас ирүүлсэн саналыг тусгасан тул хуулийн төслүүдийг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж үүссэн гэж үзэж байна. Бас нэг чухал хуулийн тухай би бас үгэндээ хэлье гэж бэлдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө нь Эрүүгийн хууль батлагдсан. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг араас нь залгуулан батлах бүрэн боломжтой юм. Мөн Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хязгаар нутгийн зарим сумдын хоёр хөршөөс цахилгаан авдаг, тэдний авч байгаа эрчим хүчийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт үүрэг өгсөн. Засгийн газар шуурхай хэлэлцээд өргөн барьсан. Энэ жижиг хуулийг бас батлах хэрэгцээтэй байна. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Азийн хөгжлийн банкнаас авах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох 125
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw