Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг шийдэх юм. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж байсан хөрөнгө оруулалтын сангийн харилцаагтусгай хуулиар зохицуулахаар хуульөргөн барьсан нь санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бий болж, жижиг дунд үйлдвэр, компаниуд ганц банкны зээл бус хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт босгож үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Эрхэм гшиүүд ээ, Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, байнгын хороод эдгээр хуулиудыг нухацтай хэлэлцэж, алдаа оноог шүүн тунгааж, улс орны эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн агуулгаар баяжуулж, чанартай хууль гаргахын төлөө хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна. Ингээд Улсын Их Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье. Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.09.27) Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын даргын 2013 оны 09 сарын 10-ны өдрийн 156 тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулган энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдаж өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт хэлэлцлээ. Бид Хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эрх зүйн хувьд засч залруулах зорилгоор дээрх хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсан ч тодорхой шалтгааны улмаас энэ 2 долоо хоногийн хугацаандаа баталж амжсангүй. Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд дээр Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан 170 гаруй ажил хэрэгч 50

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw