2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2013 оны төсөв нь шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоогдсон шаардлагад нийцүүлэгдэн батлах ёстой. Төсвийн бодлогыг оновчтой тодорхойлон хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн хямрал, экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүн болсон зэс, бүх төрлийн нүүрсний эрэлт багасч, үнэ буурснаас төсвийн орлого төлөвлөж байснаас багасч байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг дайчлах, зардлыг хэмнэх шаардлага үүсч байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2013 онд “Төсвийн тогтворжуулалтын сан”-д нэлээд их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэхээр тооцоолж байгаа нь зөвхөн төсөвт өөрт нь үүсч болзошгүй эрсдэл төдийгүй төсвөөс шалтгаалан эдийн засаг, нийгэмд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах чухал баталгаа болно. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, “Орон нутгийн хөгжлийн сан”-д олгох хөрөнгийг ихээхэн нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн ил тод байдал, иргэдэд төсвийн төлөвлөлтөд оролцох, гүйцэтгэлд хяналт тавих боломжийг олгох зэрэг шууд ардчиллын зарчмууд Төсвийн тухай шинэ хуулиар хэрэгжиж эхлэх болно. Дэд бүтэц болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэхдээ зөвхөн төсвийн хөрөнгө болон Засгийн газрын бондыг зарсан хөрөнгөөр хязгаарлагдахгүйгээр эдийн засгийн болон мөнгөний бодлогын хүрээнд бусад арга механизмыг эрэлхийлэн олж, ашиглах шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн голлох хүч болсон уул уурхайн салбарт байгалийн баялгийг түүхийгээр нь зөөвөрлөж, богино хугацаанд шавхах биш, харин нэгдсэн, цэгцтэй бодлогын үндсэн дээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд чиглэгдсэн, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн загварт суурилсан боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Халамжийн бодлогын хүрээнд хүүхэд бүрт cap бүр 20 мянган төгрөг олгох, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу 2010-2012 онд хишиг хувиа аваагүй иргэдийн мөнгийг 2013 онд нөхөж олгохоор төлөвлөж байна. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалсан, эрэлтийн гарал үүсэл, нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй инфляцийг хязгаарласан, бараа бүтээгдэхүүний үнийг бүхэлд нь тогтворжуулахад чиглэсэн, шинэлэг бөгөөд идэвхтэй мөнгөний бодлогыг баримтална. Макро эдийн засгийн түвшинд хөгжлийн урт хугацааны зорилт тавьж, ирээдүйгээ харсан, хэтийн өсөлтийг баталгаажуулсан, харилцан уялдаатай төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг эргэн харах, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч байна. Үүний тулд 2016 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг энэ удаагийн 22
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw