2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V мөрддөг урт хугацааны зөв бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Улсын Их Хурлаар одоо хэлэлцэж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Нэмэгдсэн өртгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуулиудыг хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно. Тийм учраас нам, эвслийн бүлгүүд дээрх хуулиудын үзэл баримтлалын талаар харилцан ойлголцож хаврын чуулганы өмнө нэг мөр болгохыг хүсэж байна. Эрхэм гишүүд ээ, Монголчууд бид cap шинэдээ аливааг өөдрөгөөр харж, гарч буй жилээ сайн сайхан билэгтэй ерөөлөөр угтдаг сайхан уламжлалтай. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар баталсан хууль тогтоомж, шийдвэрүүд нь Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх бодлогын чухал баримт бичиг болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Маргааш “Ялгуулсан” хэмээгч Модон морь жилээ угтан золгох гэж байна. Үндэснийхээ уламжлалт цагаан сарын энэ баярыг тохиолдуулан Та бүхэнд болон эх орныхоо дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа Монгол түмэндээ cap шинийн мэндийг дэвшүүлж, айл саахалтаараа амар амгалан,улс хотлоороо энх тунх, эрүүл саруул, жаргалтай сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.Та бүхэн cap шинэдээ сайхан шинэлээрэй. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2014.04.07-2014.07.01) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.04.07) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Чуулганы нээлтэнд ирсэн хүндэт зочид оо, 2012 оны сонгуулиас хойших Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадалгүй тарсан. Тиймээс энэ чуулган хэлэлцэх асуудлыг батлахаас ажлаа эхэлнэ. Хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намуудын бүлэг, эвслээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал 56
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw