Монгол улсын парламент - боть 5

20J2-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2014.10.01-2015.02.18) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.10.01) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишууд ээ, Хундэт зочид оо, Өнөөдөр Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулган эхэлж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа томоохон үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай хоёр хөрш орны тэргүүн БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин нар Монгол Улсад айлчлал хийлээ. БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд элэгсэг дотно үг хэлж, төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 24 баримт бичигт гарын үсэг зурлаа. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдэж, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо. Халхын голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэлээ. Олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын нийт 15 бичиг баримтад гарын үсэг зурлаа. Эдгээр айлчлалууд нь манай орны хөрш хоёр оронтойгоо харилцах харилцаанд шинэ үе шатыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна. Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, санаачилгатай ажиллах цаг хугацаа тохиож байна. Энэ сарын сүүлчээр Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын 64

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw