Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууллагын бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсээр ирлээ. Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд нийт зургаан удаа парламентын сонгууль болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгууллаа. Монгол Улсын хувьд 1990-1992 онд байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсыг жинхэнэ утгаар шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон гэж үзэж болно. Монгол Улсын парламентат ёсны хөгжил нь нэгд, парламентын хэлбэр, дотоод болон үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор, хоёрт, парламентыг бүрдүүлэх, түүний үйл ажиллагаанд олон түмний хяналт оролцоо идэвхжиж байгаагаар, гуравт, парламент өөрийн зорилго, мөн чанараараа улам бүр төгөлдөршиж байгаагаар тодорхойлогдож байна. Улсын Их Хурлын сонгууль 1992 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай 76 тойрогт мажоритар тогтолцоогоор, 2008 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 2012 онд Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын зарчмаар 26 тойргоос шууд мажоритар, үлдсэн 28 нь пропорциональ тогтолцоогоор явагдсан байна. 2012 оны Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгуулийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулж, гадаадад байгаа сонгогчдыг оролцуулан сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулснаараа онцлогтой. Сонгуулийн үр дүнгээр 1992, 2000 онд МАХН,1996 онд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл дангаараа, 2004 онд МАХН-“Эх орон-Ардчилал” эвсэл, 2008 онд МАХН- Ардчилсан Нам хамтарч Засгийн газраа байгуулсан бол 2012 онд олон суудал авсан Ардчилсан Нам “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Намуудын нэр тухайн үеийнхээ нэрээрээ явж байгааг хэлье. Ард түмний сонгосон үе үеийн Улсын Их Хурал ардчилсан төрийн тогтолцоог 162

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw