2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ (2012-2016) УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ АНХДУГААР ЧУУЛГАН (2012.07.06-2012.08.21) Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2012.07.06) Монгол Улсын иргэд, эрхэм сонгогчид оо, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа, Улсын Их Хуралд сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Монголын ард түмэн ардчилсан шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийлээ. Хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа. Төр оршихын үндэс бол хуулийн хэрэгжилт. Олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллаа. Сонгуулийн шат, шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийг нэрсийг надад өргөн барилаа. Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж, шуурхай ажиллах шаардлага байгаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье. Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2012.07.06) Та бүхэн хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэхээ баталж, төр түмэндээ тангаргаа өргөлөө. Манай ард түмэн сонгогч бүр Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүн, гишүүн нэг бүрээс асар их зүйлийг хүлээж байгаа. Юуны өмнө хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хүлээж байгаа. Энэ ажлыг Улсын Их Хурлын гишүүд өөрөөсөө эхэлнэ гэж харж байгаа. Шударга ёс бол хэлснээр хэрэгждэг зүйл биш, хуулийн тэгш хэрэгжилт, шийдвэр гүйцэтгэлээр хэмжигддэг нийтийн үнэт баялаг юм. Та бүхэн Монголын төрд хэцүү ажил хийх гэж ирсэн. Улс орон, ард түмнийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохоо ч өөрсдөө 10
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw