Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V хөрөнгө боллоо. Үүнийгээ бид ухаалаг ашиглах ёстой. Монгол Улсын энх тайванч, цөмийн зэвсгээс ангид байх бодлогыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн таван орон тавуулаа дэмжиж албан ёсоор баталгаажууллаа. Монгол Улс Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын бүрэн эрхт гишүүн боллоо. Энэ сарын сүүлчээр Монгол Улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сүүлийн гурван жилийн ажил үйлсийг дүгнэсэн олон улсын бага хурал болох гэж байна. Монгол Улс дэлхийн ардчилсан хөдөлгөөнийг даргалагчийн хувьд ажлаа тайлагнана. Манай иргэд, албаныхан ардчиллын туршлага судлах гэж гадагш явдаг байсан. Одоо биднээс юм сонсох гэж олон газрын төлөөлөгчид Монголд ирдэг боллоо. Монгол Улсыг ардчилсан, нээлттэй хуулийн засаглалтай орон гэдгийг хаана ч орчуулгагүй мэддэг боллоо. Би 1990 оны өвлийн тэсгим хүйтэн, хаврын хавсаргад хувьсгалын гал авалцсан улс төрийн тэмцэлд оролцож явахдаа өнөөдөр Монгол төрийн энэ хүндэт индрээс дээрх ололтуудын тухай ярьж зогсох юм гэж зүүдлээ ч үгүй. Харин сайн сайхан үйлсийг мөрөөдөж, монголчуудад түүнийг бүтээх боломж бий гэдэгт итгэж явсан. Энэ бүхэн бол Монгол түмний нийтлэг ололт. Бид Монголын сайныг бүтээлцсэн, бүтээлцэж байгаа ард түмэндээ, сайн анд нөхдөдөө “баярлалаа” гэж хэлэх ёстой. Тав. Нийгэмд олон зүйл эмх цэгцэндээ орж байна. Монгол Улсад тулгамдаж байгаа олон хүндрэл бэрхшээл бий. Хамгийн гол нь тэр хүндрэл бэрхшээлийг бодитой харж, бас ний нуугүй хэлэлцэж чадаж байгаа нь Монгол Улсын ололт юм. Бид бүгдээрээ алдаа дутагдлаа хэлэлцдэг боллоо. Шийдэл гарцаа ч ярилцаж байна. Сайн мэдээ бол бидэнд муугаа засах боломж байна. Асуудал бүрт шийдэл харагдаж байна. Шийдлийн эерэг сөрөг талыг дүгнэж цэгнэхдээ, заримдаа засаж залруулахдаа хугацаа алдаж байгаа тал бий. Үүнийг анхаарах ёстой. Төрийн байгууллагын ажилтанг хууль бус зүйлд уруу татаж, “найрах” гэж орсон хүний ажил нь бүтэхгүй буцсан тухай жишээ сонсогдож байна. Түшмэдийн гар хүндрүүлэхгүйгээр тодорхой ажил гүйцэтгэх эрх авсан ажил хэрэгч хүний талархал хэвлэлийн хуудаснаа үзэгдэх боллоо. Хууль завшихыг оролдогчид цөхрөнгөө барж байна. Харин хууль сахиулагчид ажлаа урамтай хийдэг болж байна. “Яаж ч яриад болсонгүй, хууль яриад хөдлөхгүй байна” гэж. Төрийн албан хаагчийн ийм үйлдэл, ийм шинэ хандлагын тухай хүмүүс ярьж байна. Эрхэм нөхөд өө, Чамлахаар чанга атга гэж. Багагүй зүйл цэгцэрч, бас зөв тийшээ салхи эргэж байна. Хүний амь, хүний эрх, хүний амьдрал үнэ цэнэтэйг төр нь ч, олон нийт нь ч ярьдаг боллоо. Хуулийг хэрэгсдэггүй, хүний амийг тоодоггүй ёрын бодлого саяхан болтол газар сайгүй, хот хөдөөгүй ноёрхож байсан юм шүү. Төр бол завшдаг, хүн бол хохирдог. Ийм л замтай. Эсвэл идэх уухын донтнууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал 32

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw