Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хөгжсөн баруун, ашиг орлого нь арвижин нэмэгдэж буй өсөн өндийх эрмэлзэлтэй Ази хоёр энэ сургаалыг дагаж мөрдөх ёстой. Дүгнэвээс энэ бол энх тайванч харилцааг эрхэмлэх, эрх тэгш байх, жижиг болоод том, буурай болоод хүчтэй ямар ч улс үндэстэн өөр хоорондоо харьцахдаа бие биеэ харилцан хүндэтгэх, хамтран ажиллах тухай удирдамж юм. Энэ бол хувь хүмүүс, улс үндэстэн, бид бүгдээрээ хүн төрөлхтөн болон манай гарагийн төлөө нэгдмэл хариуцлага хүлээх ёстойн уриа дуудлага юм. Тиймээс энэ нь бүх үндэстний нийтлэг сайн сайхны төлөө зүтгэх урам зоригийг бидэнд өгдөг. Бурхан буддагийн сургаал нь ардчиллын зарчмуудад илрэлээ олдог. Үнэний зам нь сэтгэх, бодох, үйлдэх, үг хэлэх эрх чөлөөнд суурилдаг. Эдгээр нь ардчиллын СУУРЬ үндэс юм. Энэ нь харилцан хамаарал, олон янз байдал, хамтдаа оршин тогтнох явдлыг хүлээн зөвшөөрөх үзлээр тодорхойлогддог. Үүний мөн чанар нь хүний эрх чөлөө, үзэл бодлоо харилцан хуваалцах, хуульд захирагдах, ялгавартай байдлыг энхийн арга замаар шийдвэрлэх явдал юм. Тиймээс хэрвээ бид Их Мастерийн Үнэн Замыг дагах юм бол ардчиллын үнэт зүйлсээр замнахтай агаар нэгэн билээ. Энэхүү хоёр сонгодог үзэл санааны нэгдлийг Монгол Улсаас харж байна. Ази тивд хандаж би үүнийг доорх байдлаар хэлье: Үндэстэн бүр Засгийн ямар ч хэлбэрийг сонгосон байсан, өөрсдийгөө Улс гэж яаж ч тодорхойлсон байсан, бид өөр хоорондоо харилцахдаа ардчиллын зарчмуудыг байнга хэрэглэх ёстой. Ямар ч замыг сонгосон байсан, бидний зөрчилдөөний түүх, эсвэл бидний хүсэлт шаардлага юу ч байсан, оюун санааны нийтлэг өв биднийг холбосон байдаг. Буддизм болоод ардчилал нэгдмэл байх нь энх тайван, хамтын ажиллагаа, эв зохицол, эрх тэгш байдлыг Ази тивд буй болгох арга замыг бидэнд олгож байна. Энэ бүс нутаг хувь заяаныхаа төлөө нойрноос сэржээ. Сүүлийн хагас зуун жилд ийм их хөгжил дэвшлийг дэлхий Азиас өөр бүс нутагт хараагүй юм. Нэгэн үед ийм их хэмжээний өөрчлөлт манай тивээс өөр бусад тивд болж байсангүй.Энэ бүс нутаг бол эртний мэргэн ухаан, залуулаг эрч хүчний өлгий нутаг юм. 21 дүгээр зуунд дэлхийг энэ тив тэргүүлнэ гэж үздэг. Гэвч амар хялбар бус тодорхойгүй байдал, шийдэгдээгүй асуудлууд, үл мартагдах дурсамжууд энэ бүс нутагт бас байна аа. Итгэл найдвар, боломж бололцоо нь улам бүр ихсэхийн хэрээр Азийн ялгавартай 156

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw