Монгол улсын парламент - боть 5

МОНГО.1 УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд: нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт мөн эдийн засаг байх болно. Эдийн засгийн энэхүү асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, дагавар ур дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ Засгийн газрын гурван гол шинж. Нэгдүгээрт дэмжлэгтэй Засгийн газар, хоёрдугаарт шийдлийн Засгийн газар, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх болно. Нэгд, энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрийг гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонход тулгуурлах учиртай. Хоёрт, бидний гаргах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжгой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч биднийг хүлээж байгаа. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан хулгасан, халгасан энэхүү хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээн хямралаас гарах хугацаа наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий шийдлийн Засгийн газар бий болох учиртай. Гуравдугаарт, танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх ёстой. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайдад бүрэн шилжүүлж, зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Ийм сайд болгон салбартаа Ерөнхий сайд шиг ажиллах учиртай. Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой гэдгийг хэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нҮҮрс, төмрийн хүдрийн үнэ унасан. Саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Өнөөдрийн энэ хямрал нэг өдрийн дотор бий болоогүй. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсон популизм, арилжааны зээлийг бүгдэд нь бэлнээр тараадаг шинэ үзэгдэл өнөөдрийн энэ байдлын үндсэн шалтгаануудын нэг болсон юм. Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нэлээд хүчин зүтгэл гаргаж иржээ. Тухайлбал, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн өмнө Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль, “Урт нэртэй” хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. 79

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw