Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Сэжигтэй гүйлгээнд тавих хяналтын тогтолцоог сайжруулсанаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид дотоодын хууль тогтоомжоо нийцүүллээ. Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн татварын бодлогыг хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, барилгын салбарт хэрэгжүүлэх зорилгоор үржлийн мал амьтны үр хөврөл, үр, том оврын автобус, троллейбус, мод, модон материалыг импортын болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөллөө. Эдгээр бараа, бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдэж, энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагаа дэмжигдэн ажлын байр шинээр бий болох нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-ийн 4,5 дугаар төслийн санхүүжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, Сонгинохайрхан дүүрэгт загвар болохуйц 300 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулах, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах төвийн барилга байгууламжийг шинэчилэхээр боллоо. Эрхэм гишүүдээ, Хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд Улсын Их Хурал Цагдаагийн болон Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зэрэг хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийсэн багц хуулиудыг баталлаа. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэддээ үзүүлэх шинэ үүргийг гүйцэтгэхээр болж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн туслалцаа, хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулж ажиллана. Гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалах цоо шинэ зохицуулалтыг бий болголоо. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 16.000-17.000 орчим эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа холбогдогч төлбөрийн чадваргүйн улмаас өөрийгээ хамгаалуулах эрх зүйн тусламжийг авч чаддаггүй байна. Энэ хууль батлагдсанаар эдгээр иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрх хангагдана. Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, яллагдагч, ялтныг хамгаалах үүргийг хууль сахиулах бусад байгууллагын үүргээс салгаж, бие даасан хэлбэрээр зохион байгуулах болж байгаа бөгөөд энэ үүргийг Тахарын алба хариуцаж байхаар хуульчлан баталлаа. Хуулийн засаглалийг бэхжүүлэх, батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт 47

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw