МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 ӨМНӨХ ҮГ 1990 оми 5 дугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулийг баталж, 1990 оны 7 дугаар сарын 29- нд Монгол оронд анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий ардчилсан сонгууль явагдаж, 1990 оны 9 дүгээр сард Ардын Их Хурлаас парламеятат ёсны төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хуэлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн байгуулкээ. БНМАУ-ын 430 депутат 76 хоног хэлэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Үндсэн хуулиар парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон. үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлжээ. Улсын Их Хурлын сонгууль 1992 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай 76 тойрогт мажоритар тогтолцоогоор, 2008 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 2012 онд Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын зарчмаар 26 тойргоос шууд мажоритар, үлдсэн 28 нь пропорциональ тогтолцоогоор, нийт зургаан удаа болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгуулжээ. 2012 оны Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгуулийг гадаадад байгаа сонгогчдыг оролцуулан Монгол Улс анх удаа сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг автоматжуулсан системээр зохион байгуулсан юм. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал нь хамгийн олон намын төлөөлөлтэй, гурван намын бүлэгтэй, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон эмэгтэй гишүүдтэй гэдгээрээ онцлогтой юм. Улсын Их Хурал 2012-2016 онд эрх зүй, эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдсон 136 бие даасан хууль, 951 нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, 58 олон улсын гэрээ хэлэлцээр, 403 Улсын Их Хурлын тогтоол баталжээ. Улсын Их Хурал энэ бүрэн эрхийн хугацаанд хууль эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийнхаа суурь зарчмууд дээр үндэслэн органик хуулиудаа өөрчлөх замаар шийдэх бодлогыг түлхүүтэй барьж, цаашид Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх сонголтын эхлэлийг тавьлаа. Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн төсвөөс татгалзаж, төсвийн сахилга батыг чангатгаж бодитой төлөвлөх тогтолцоог мөрдүүлж, 7
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw