МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 нутгийн болоод эх дэлхийн аюулгүй байдлыг хамтдаа бэхжүүлж чадна. Гэргий Шэрон биднийг Монгол Улсад хүндэтгэн урьсан та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. Ахархан ч гэсэн энэ хугацаандаа бид танай сайхан эх оронтой улам бүр дотно танилцахыг сэтгэл догдлон хүлээж байна. Ирэх сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгон дээр бид хүрч ирээд байгааг үгийнхээ эхэнд би онцлон тэмдэглэсэн. Өмнөх 40 жилийн хугацаанд бидний нөхөрлөл, дипломат харилцааны хүрээнээс хальж эдүгээ бусад олон түвшин, үйл ажиллагааны төрлийг хамарсан хүчирхэг бөгөөд цэцэглэнгүй хөгжлийн зэрэгт хүрчээ. Канад Улсын нэгэн адил 1973 оны тэртээх Монгол орон бидний мэдэх өнөөгийн Монгол Улстай олон талаараа адилгүй байсан. Гэвч бидний хамтдаа туулсан замын уртад хамгийн эрхэм утга оршиж байна. Монгол Улс өөрийн хосгүй өөрчлөлтийн замаар хөгжиж байна. Монголчууд Та бүхэн улирах хугацаа угтах ирээдүйн бэрхшээл, боломж алинтай нь ч учирсан энэхүү нөхөрлөлөө Канад Улс хэзээд эрхэмлэн дээдлэх болно. Бидний хамтын ажиллагаа өргөжин дэлгэрэх болтугай! Та бүхэнд баярлалаа. БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНИЙ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2014.08.22) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.08.22) БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин оролцож байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын Дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг 141
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw