Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 барих байгууллагыг шинэчлэхдээ нам, төрийн үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг хөгжүүлэх бодлогыг баримталсан байна. Ингэхдээ төрийн эрх барих уламжлалт дээд байгууллага-Ардын Их Хурал, парламентат ёсны шинэ байгууллага-Улсын Бага Хурал, төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн институцийг бий болгож, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцан хамаарал, тэнцлийг зөв тогтооход голлон анхаарсан байдаг. Монгол оронд 1990 оны 7 дугаар сарын 29-нд анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий сонгууль явагдаж, парламентат ёсны шинэ төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн бүрдүүлж, МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам 4, Монголын Үндэсний Дэвшлийн Нам 3 суудалтайгаар Улсын Бага Хурлыг байгуулжээ. Ийнхүү Монгол Улсад ард иргэдийн шууд оролцоотой төртэй байх бололцоо анх удаа бүрдсэн байна. 1990-1992 он бол Монгол Улсын хувьд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэчлэх Үндсэн хуулийн шилжилтийн үе байлаа. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд Ардын Их Хурлаас байгуулагдсан Улсын Бага Хурал хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн тогтоох үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Улсын Бага Хурал 2 жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоож олон хууль, тогтоол, олон улсын гэрээ хэлцлийг баталж Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурал түүний гишүүд, Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэлж баршгүй гавьяа мөн. Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан мэтгэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон юм. Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлж, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байна. 161

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw